Монгол адуу бол аугаа ялалтын салшгүй эд эс юм

🕔 2017/05/09 13:59

Аугаа их эх орны дайны ялалтын дурсгалд зориулан Москва хотод нэгэн онцгой хөшөө босгожээ. Энэ бол морины хөшөө юм. Гэхдээ жирийн морь бус, харин "Монгол морь”.  2015 оны тавдугаар сарын эхээр тус хөшөөний ажлыг бүрэн гүйцэтгэсэн бөгөөд зарим хүн үүнийг өөрийн биеэр баталсан байна. Гэхдээ хөшөөний албан ёсны нээлт нь Ялалтын 70 жилийн ойн гол тэмдэглэлт өдрүүдэд зориулан төлөвлөгдсөн байдаг. Адууны бусад үүлдэртэй харьцуулахад бие жижиг Монгол морь нь Дэлхийн II дайны үед ЗХУ-ын армийг ялалтад хүргэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн юм.


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!