Бэлгийн боолчлолд өртсөн солонгос бүсгүйн хөшөөг буулгажээ

🕔 2017/01/06 15:58

Бэлгийн боолчлолд өртсөн солонгос бүсгүйн хөшөөг буулгажээ

Японы арми дэлхийн II дайны үеэр Солонгос улсыг бүрэн эзэлсний дараа тус улсын олон мянган охид бүсгүйчүүдийг бэлгийн боолчлолын золиос болгосон байдаг. Уг асуудал нь хоёр улсын дипломат харилцаанд олон жил саад болж ирсэн юм.

Японы зүгээс БНСУ-ын талд удаа дараа албан ёсоор уучлалт хүссэн байдаг. Тэд үүнийхээ төлөөс болгож бэлгийн боолчлолын хохирогч эмэгтэйчүүдэд мөнгөн тусламж хүртэл олгож байв.

Мөн өнгөрсөн оны сүүлчээр Японы талаас дээрх таагүй явдлыг илэрхийлэх хөшөөг Пусан хотод байрлуулсан нь Солонгосын эмэгтэйчүүдийн ундууцлыг төрүүлсэн юм. "Чимээгүй” хөшөө хэмээх нэртэй уг хөшөө нь бэлгийн боочлолд өртсөн солонгос эмэгтэйг илэрхийлсэн утгатай. Уг хөшөөг солонгос эмэгтэйчүүд "доромжлол” хэмээн буулгахыг эсэргүүцэж, саяхан үр дүнд хүрчээ. Хоёр хөшөө байсныг нөгөө нь Сөүл дэх Японы ЭСЯ-ны гадаа байрлаж байсан аж.

Дэлхийн II дайны үед Японы цэргүүдэд хүчээр үйлчилж байсан олон мянган эмэгтэйн тухай баримтууд байдаг. Өдгөө тэднээс 54 нь амьд сэрүүн байгаа гэнэ.

Т.Мунаа

Time.mn

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!