Дундговь аймагт болох "Говийн бүсийн өрсөлдөх чадварын чуулган"-ы ХӨТӨЛБӨР

🕔 2016/11/02 12:40

 

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс "Говийн бүсийн өрсөлдөх чадварын чуулган 2016-Нэг говь, нэг зорилго" арга хэмжээг энэ оны 11-р сарын 3, 4-нд Дундговь аймгийн Мандалговь хотод зохион байгуулах гэж байна.

 

Тус чуулга уулзалтын зорилго нь хөрш зэргэлдээ Өмнөговь, Дундговь, Дорноговь аймгууд өрсөлдөх чадварын давуу талаа ашиглан хөгжлийн тулгуур салбаруудыг хэрхэн хамтран хөгжүүлэх, аймгийн тэргүүлэх салбарууд, хувийн хэвшлийг дэмжих бодлого ба хөрөнгө оруулалтын чиглэлүүдийг хэлэлцэхээс гадна нийгмийн баримжаатай эдийн засгийг хөгжүүлэх, аймаг бүсийн хэмжээнд өрсөлдөх чадварын давуу салбаруудыг хэлэлцэхэд оршино. 

 

ХӨТӨЛБӨР

 2016 оны 11 дүгээр сарын 3

 08:30 – 09:00 Оролцогчдын бүртгэл
09:00 – 09:10 Нээлтийн үг, С. Сүхбаатар, Дундговь аймгийн ИТХ-ын дарга (баталгаажуулах)
09:10 – 09:20 Мэндчилгээ, П. Цагаан, ЭЗБӨЧСТ-ийн Удирдах зөвлөлийн дарга
09:20 – 09:30 Мэндчилгээ, Др. Даниел Шмюкинг, Конрад-Аденауэрын сангийн Монгол дахь суурин
төлөөлөгч
09:30 – 09:50 Илтгэл 1: "Говийн бүсийн өрсөлдөх чадвар, хөгжлийн боломжууд”, ЭЗБӨЧСТ
09:50 – 10:10 Илтгэл 2: "Дундговь аймгийн тэргүүлэх салбарууд, хувийн хэвшлийг
дэмжих бодлого ба хөрөнгө оруулалтын чиглэлүүд”, О. Бат-Эрдэнэ, Дундговь аймгийн
Засаг дарга (баталгаажуулах)
10:10 – 10:30 Илтгэл 3: "Дорноговь аймгийн тэргүүлэх салбарууд, хувийн хэвшлийг
дэмжих бодлого ба хөрөнгө оруулалтын чиглэлүүд”, Т. Энхтүвшин, Дорноговь аймгийн
Засаг дарга (баталгаажуулах)
10:30 – 10:50 Илтгэл 4: "Өмнөговь аймгийн тэргүүлэх салбарууд, хувийн хэвшлийг
дэмжих бодлого ба хөрөнгө оруулалтын чиглэлүүд”, Н. Наранбаатар, Өмнөговь
аймгийн Засаг дарга (баталгаажуулах)
10:50 – 11:00 Оролцогчид дурсгалын зураг авахуулна
11:00 – 11:30 Цайны завсарлага / Үзэсгэлэн худалдаа
11:30 – 13:00 Хэлэлцүүлэг 1: "Нийгмийн баримжаатай эдийн засгийг хөгжүүлэх нь”
13:00 – 14:00 Үдийн зоог
14:00 – 15:30 Хэлэлцүүлэг 2: "Эдийн засгийн төрөлжилт: Говийн бүсийн аялал жуулчлалын
салбарыг хөгжүүлэх нь”
15:30 – 16:00 Цайны завсарлага / Үзэсгэлэн худалдаа
16:00 – 17:30 Хэлэлцүүлэг 3: "Хариуцлагатай уул уурхайн салбарыг хөгжүүлэх говийн бүсийн
хамтын ажиллагаа”
17:30 – 17:40 Өдрийн тойм,
18:00 – 20:00 Дундговь аймгийн Засаг даргын нэрэмжит хүлээн авалт

2016 оны 11 дүгээр сарын 4

08:30 – 09:00 Оролцогчдын бүртгэл
09:00 – 09:10 Мэндчилгээ,
09:10 – 10:40 Хэлэлцүүлэг 4: "Хувийн хэвшлийг дэмжих нь: Говийн бүсийн ЖДҮ-ийг хөгжүүлэх
боломж”
10:40 – 11:00 Цайны завсарлага / Үзэсгэлэн худалдаа
11:00 – 12:30 Нэгдсэн хэлэлцүүлэг: "Говийн бүсийн хамтын ажиллагаа: Хурлын дүгнэлт цаашдын
алхамууд”
13:00 – 14:00 Үдийн зоог
14:00 – 15:00 Үйлдвэртэй танилцах аялал

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!