ЗАР »
- ***Эрдэнэс таван толгой ХК-ны хувьцааны дансыг Анужин төвийн 1 давхарт байрлаж буй "Гүүдсек" ҮЦК нээн иргэдэд үйлчилж байна. Утас: 80596484***
- ***Нүүдлийн сууц Вагончиг захиалгаар хийж байна. Ирж vзвэл Малчин-3-2-т. Утас: 89259894: 89168699***
- *** Зоогт байрлалтай, гэрчилгээтэй, хоосон хашаа зарна. Утас: 86702557***
- ***Дэлгэрхангай плаза"-гийн 2 давхарт бичиг хэрэг, бэлэг дурсгалын тасагт шинэ бараа ирлээ. Утас: 88932029***
- ***"Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга"-ын уран бүтээлчдийн "БИД МАРТАХГҮЙ" тоглолт 2019.03.11-ний 19.00 цагт тоглоно. Билетын касс: 88176565, 70592393***
- ***МХС ХХК-ийн үйлчилгээнд элдэв\Шилэн кабель, худаг, сувагчлалд халдах, хулгайлах\ зөрчил илэрсэн тохиолдолд 70593876, 70593701, 89025901, 95955901 дугаарын утсанд мэдэгдэнэ үү? МХС ХХК-ийн Дундговь аймгийн газар***
- ***Яаралттай малчин ажилд авна. Утас: 98124990***
- *** Фургон машин болон мотор зарна. Утас: 88655983***
- ***Цэцийн шигшсэн нүүрс шуудайгаар зарж байна. Үнэ 12000т: хаяг: Мандалын2-13-т. Утас:88598788 хүргэлт 5аас дээш үнэгүй***
- ***Таксиний эрхтэй Матиз зарна. Утас: 88268401***
- ***1-2 өрөө байр яаралтай түрээслэж сууна. Утас: 89999101***
- ***Аймгийн төвд гал тогоо нь тусдаа нэг өрөө байр яаралтай зарна. Утас: 98209590, 99109518***
- +**Цэцийн шигшсэн нүүрс шуудайгаар зарж байна. Үнэ12000 т хаяг: Мандалын2-13т утас: 88598788 хүргэлт 5-аас дээш үнэгүй***
- ***Аргал, хѳрзөн авна. Утас. 85112290, 86575714***
- ***Түлшний мод байнга хөрөөдөж байна. Гагнуур хийнэ. Хайч хутга ирлэнэ. 3*4 харьцаатай шинээр барьсан ,орос төмөртэй амбаар зарна. Үхрийн аргал машинаар (пронтер) зарна. Утас: 88593484. 85753484***
- ***Спорт заалны урд талын 10-р байранд 53,4м2 3 өрөө дулаахан байр зарна. Утас: 89051878***
- ***Арьс элддэг машин авна. Утас: 99966637***
- ***Хашаа, байшин авна. Утас:80080815 1***
- ***Малын хороо, байшин сууц барих төмөр замын дэр мод зарна. Аймагт. ( 2метр70см урттай 28см өргөн 20см зузаантай ) Утас: 80110609***
- ***Нисэхийн баруун талд гэрчилгээтэй 5 айлын газар зарна. Утас: 89909061***
Арван жилийн турш ус ашигласны төлбөрөө төлөөгүй айл өрх байна
🕔 2016/05/23 18:47
Усны хяналтгүй хэрэглээ үүсгэж, ус ашигласны төлбөр тооцоогоо төлөхөд хойрго ханддагаас айл өрх, усаар хангагч байгууллагын хооронд олон жилийн өр авлага үүсчээ.
Бүр 2005 он, 2009 оноос хойш усны төлбөр төлөөгүй 40 шахам айл өрх байгааг "Дундговь- Ус” ОНӨҮГ- ын захирал Б. Отгонтөгс хэллээ. Үүн дээр 2015 оны нэгдүгээр сарын нэгнээс усны үнийг нэмж, суурь хураамжтай болгосоноос хойш төлбөр хураамжаа төлөөгүй 500 гаруй айл өрх байна гэсэн юм.
Мандалговь хотынхон 35 км- т орших Олгойн говийн худгаас усаар хангагддаг. Олгойн говиос 6 санд хоногт 800 шоо метр ус шахан хуримтлуулж хэрэглэгчдэд хүргэдэг бөгөөд үүний дөнгөж 50 гаруй хувь нь л орлого болж төвлөрдөг байна. Ус бол үнэ төлбөргүй. Гагцхүү усаар хангаж байгаа үйлчилгээ, үйл ажиллагааны зардалд тогтоож батлагдсан тарифаар хураамж авдаг бөгөөд "Дундговь- Ус” ОНӨҮГ усаар хангах зардалд нэг тэрбум төгрөг зарцуулдаг байна.
Мандалговийн гэр хорооллын айл өрх хоногт 5- 10 литр ус хэрэглэдэг бол орон сууцны айл өрх 100-150 литр усны хэрэглээтэй. Усны хяналтгүй хэрэглээ орон сууцын айл өрхөд илүү гардаг бөгөөд айл өрхүүдийн 80 гаруй хувь тоолууртай ч зарим айл өрх ус ашигласны төлбөр тооцоогоо бүрэн гүйцэд хийдэггүй, тэр ч бүү хэл тоолуурыг зориудаар эвддэг явдал ч цөөнгүй гардаг ажээ.
Хэрэглээ, иргэдийн хандлагаас үүдэж байгаа усны алдагдлыг бууруулах нь тус байгууллагын ойрын зорилт болж байгаа бөгөөд эхний удаад ирэх сарын нэгэн хүртэл олон жил хуримтлагдсан өр авлагыг барагдуулах ажлыг зохион байгуулж эхэлжээ.
Санал болгох
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!