Монголын хүн ам 3 сая 57.8 мянга болж өсчээ

🕔 2016/11/10 13:01

 

"Хүн ам, орон сууцны завсрын тооллого"-ын үр дүнг өнөөдөр Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа.

 

Энэ удаагийн тооллого хэд хэдэн онцлогтой болсон гэдгийг албаныхан онцолж байв.

 

Тооллогыг "Хүн амын регистрийн бүртгэлд суурилсан бүртгэлийн арга" буюу Хүн ам, өрхийн мэдээллийн сантай уялдуулсан,  гадаадад удаан хугацаагаар амьдарч буй Монгол Улсын иргэдийг интернэтээр тоолсон зэрэг гэдгээрээ онцлогтой аж.

 

Монгол Улс 1918 оноос хойш 10 удаа хүн ам, орон сууцны ээлжит тооллогоо хийж эхэлсэн. Тэгвэл өнгөрсөн жил анх удаа удаан хугацааны тооллого буюу завсрын тооллогыг зохион байгуулжээ.

 

 Үр дүнд нь Монгол Улсын хүн ам 2015 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн байдлаар 3 сая 57.8 мянга болж, 2010 оны тооллогоос 2.2 хувь буюу 303.1 мянган хүнээр нэмэгдсэн байна. Харин өрхийн тоо 859.1 мянгад хүрч 2010 оноос 20.4 хувиар өсчээ.

 

Тус арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрвишдагва, Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа, НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Наоми Китахара нараас гадна олон улсын болон орон нутгаас ирсэн 100 гаруй төлөөлөгч оролцож байна.

http://www.24tsag.mn/content/142217.shtml

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!