Хурал тасалдаг Б.Наранхүү МАН-ынхантай Орост таваргаж явна

🕔 2016/12/16 16:02

УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд  ОХУ-д айлчилж буйтай  холбогдуулан чуулганы хуралдааныг УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж удирдан явуулж буй. Тэрбээр өчигдөр гишүүдийн ирцийг бүртгэхдээ Б.Наранхүү гишүүнийг хурал тасаллаа хэмээн хатуухан зэмлэж, "Ардчилсан намын бүлэгт зориуд хэлье. Б.Наранхүү гэж нэг сайн эр байна аа. Би түүнийг таван жил энэ танхимд орж ирж суусныг нь харсангүй.

Хуралдаа яагаад суудаггүй юм гэхээр хэвлэлийнхэнд мэдэхгүй юм чинь гэдэг хариулт хэлээд сууж байна билээ шүү дээ тэр нөхөр чинь” гэсэн юм. Тэгвэл  Б.Наранхүү  гишүүн УИХ-ын дарга М.Энхболдыг дагалдан ОХУ-д айлчилж буй гэнэ.

УИХ-ын даргыг нэр бүхий МАН-ын гишүүд дагалдан яваа бөгөөд тоон дотор үсэг цохиж явна гэгчээр Б.Наранхүү гишүүн АН-аас ганцаархнаа бүрэлдэхүүнд нь багтсан сурагтай.

Түүнийг өнгөрөгч намар МАН-д элсэх гэж байгаа  гэх мэдээлэл гарч байсан ч, гишүүн өөрөө үгүйсгэсэн удаатай. Гэтэл энэ удаагийн МАН-ын даргын айлчлалын бүрэлдэхүүнд багтсантай  холбоотойгоор "МАН-д орох нь үнэн бололтой дог шүү” гэх бор шувуу сошиал сүлжээнд нисэлдэж эхэллээ.

http://dorgio.mn/g/63467

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!