Мандалговь хотын төвийн замаар мотоцикльтой хөдөлгөөнд оролцохыг түр хязгаарлалаа

🕔 2016/12/14 10:31

Дундговь аймгийн Сайнцагаан сумын Засаг даргын захирамжийн дагуу хүйтний улирал эхэлж, хотын төвийн замд халтиргаа гулгаа үүсч, замын хөдөлгөөнд оролцогчдод аюултай нөхцөл байдал бий болж байгаатай холбогдуулан зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор Мандалговь хотын төвийн замаар мотоцикльтой хөдөлгөөнд оролцохыг энэ сарын 01-ний өдрөөс 2017 оны гуравдугаар сарын 3-ны өдөр хүртэлх хугацаанд түр хязгаарласан байна.

Дашрамд өгүүлэхэд зөвхөн Дундговь аймаг гэлтгүйгээр Архангай, Булган, Дархан-Уул, Өмнөговь, Завхан, Сэлэнгэ, Хэнтий, Дорнод аймагт мөн мотоцикльтой хөдөлгөөнд оролцохыг түр хугацаагаар хоригложээ. 

О.Туяа

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!