Орон нутгийн замд болгоомжтой зорчихыг анхаарууллаа

🕔 2016/10/04 13:08

Орон нутгийн замд болгоомжтой зорчихыг анхаарууллаа

 

Өнөөдрөөс эхлэн маргааш хүртэл нийт нутгаар хур тунадас, нойтон цас орж хүйтрэхийг ЦУОШГ-аас анхааруулсан. Өнөөдрийн байдлаар орон нутгийн замд Увс аймагт нойтон цас орж, замын гадаргууд хальтиргаа гулгаа үүсч болзошгүй нөхцөл үүсээд байна.

 

Мөн Сэлэнгэ аймгийн Хүдэр, Ерөө сумд руу газрын давхрага бүрхсэн их цас орсон байна. Тиймээс тус чиглэлийг зорих жолооч нар анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг Авто тээврийн үндэсний төвөөс мэдээллээ.

 

Мөн нийслэлээс баруун тийш буюу Төв аймгийн Эрдэнэсант сумаас цааш цас бороо холилдон орж үзэгдэх орчин тааруу, цаг агаар муудаж байгаа тул жолоочид орон нутгийн замын нөхцөл, үзэгдэх орчныг зөв тооцоолж анхаарал болгоомжтой зорчихыг анхаарууллаа.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!