Орон нутгийн замд шалгалт хийлээ

🕔 2016/11/09 16:38

Замын цагдаагийн албаны Орон нутгийн хяналтын хэлтсээс өчигдөр Өвөрхангай, Архангай аймгийн чиглэлийн орон нутгийн замд зорчиж буй тээврийн хэрэгслүүдийн техникийн бүрэн бүтэн байдалд хяналт шалгалт хийжээ.

 

Орон нутгийн замд шалгалт хийлээ

 

Шалгалтын үеэр орон нутгийг зорьж буй тээврийн хэрэгслүүд нь хээ нь элэгдэж арилсан, хөдөлгөөнд оролцох боломжгүй, стандартын шаардлага хангахгүй дугуйтай байснаас гадна хамгаалах бүс хэрэглээгүй, хүн ба ачаа тээврийн журам зөрчсөн зөрчил илэрсэн байна. Энэ талаар харъяа аймгийн Замын цагдаагийн тасагт зөрчлийг арилгуулах, тогтмол хяналт шалгалт хийж ажиллах талаар шаардлага хүргүүлжээ. 

 

 

Иймд хөдөө орон нутгийг зорих гэж буй жолооч, зорчигч та дулаан хувцас, шатахууны нөөцтэй явах, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, хэрэв асуудалтай бол яаралтай засч замын хөдөлгөөнд оролцох, орой үдэш хөдөлгөөнд оролцож байгаа бол өөдөөс ирж яваа автомашиндаа гэрлээ заавал шилжүүлэх, хамгаалах бүсээ зүүж хэвшихийг ЗӨВЛӨЖ байна.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!