Залуусын малчин болох сонирхлыг нэмэгдүүлнэ

🕔 2016/12/08 14:20

Залуусын малчин болох сонирхлыг нэмэгдүүлнэ

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох, тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан хууль санаачлагч Н.Чинзориг  гишүүдийн асуултад хариуллаа..

Залуусын малчин болох сонирхлыг нэмэгдүүлнэ

 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан:

 

-Энэ хууль өмнөх хуультай давхцах вий. Малчид, хөдөлмөр эрхлэгчдийг нам хүчнээр нь ялгаварлан гадуурхаж болохгүй. Хөдөө аж ахуйн салбарыг авч явдаг 300 мянган хүн, хувиараа хөдөлмөр эрхэлдэг 200 мянга гаруй хүн байгаа. Нийгмийн даатгалын санд реформ хийх цаг болсон. Залуучууд хөдөө очиж мал хариулаад хөдөө очоод ажиллана гэвэл худлаа.

 

-Өмнөх  хуультай энэ хуулийн төсөл давхцахгй. Ажилласан жил, нөхөн төлөх хуульд хамрагдаж чадаагүй хэсэг үлдсэн иргэд хамрагдана. Мөн малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид хамрагдахаар хуульд заасан.  Мал тооллогын материалын тодорхойлолтыг статитискийн газраас авах байх. Нийгмийн даатгалын газрын сан алдагдалтай байгаа нь үнэн.  Цаашдаа Нийгмийн даатгалын санг бэхжүүлэхтэй холбоотой эрхзүйн орчныг бүрдүүлэх цаг болсон. Бид шимтгэл төлөхдөө хамгийн багадаа 10 хувийг төлөөд тэтгэвэр авахдаа 80 хүртэл хувиар тогтоолгоод байгаа нь Нийгмийн даатгалын санг алдагдалтай болгож байгаа юм.

 

Цаашдаа нийгмийн даатгалын салбарын санхүүгийн менежментийг боловсронгуй болгох цаг болсон. Энэ хуулийг гол үзэл баримтлал нь ажиллагчдын дунд 30 орчим хувийг эзэлж байгаа малчдын нийгмийн баталгаа алдагдаж байгаа учир тэдгээрийг ирээдүйн баталгааг хамгаалж боловсруулсан. Нөгөө талд залуучуудыг малчнаар ажиллах сонирхлыг нэмэгдүүлэх зорилготой.

 

УИХ-ын гишүүн Х.Баделхан:

 

-Бүх насаараа мал малласан гэр бүлийн хүн, туслах малчинтай. Малаа өрхийн тэргүүний нэр дээр тоолуулсан байгаа. Гэтэл гэр бүлийн хүн, туслах малчин хоёр энэ хуульд хамрагдан чадах уу? Хувиараа хөдөлмөр эрхлэгчид татвар төлсөн баримтаараа хамрагдана гэж байна.  Нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаагүй малчин хүн өнөөдөр тэтгэвэрт гарахаар бол хичнээн төгрөг нөхөн төлөх вэ?

 

-Гэр бүлийн хүн, туслах малчин энэ хуульд хамрагдах боломжтой. Нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх хэрэгтэй. Өмнөх хуулийн төсөлд эхний хэлэлцүүлэгт татвар төлсөн баримт байна гэж оруулсан. Дараагаар нь татвар төлсөн баримт гэвэл хамрах хүрээ нь хязгаарлагдана. Тийм учраас татвар төлсөн баримт биш, татвар төлөгчөөр бүртгүүлсэн байна гэж оруулсан. Ингэхээр хамрах хүрээ нь нэмэгдэнэ гэж үзсэн юм. Хувиараа хөдөлмөр эрхлэгч эсвэл малчин нийгмийн даатгалын шимтгэлээ төлж чадаагүй бол тухайн үеийнхээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс нөхөн төлөх юм. 

 

Ийнхүү гишүүд асуулт асуулаа. Дараагаар нь байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулаад эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүлэв.

 

Чуулганы хуралдаан үрэглжилж байна.

Н.Энх

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!