Наадмын өдрүүдэд Алтанбулаг боомт ажиллаж, бусад боомтууд амарна

🕔 2016/06/28 00:31

 

Наадмын өдрүүдэд Алтанбулаг боомт ажиллаж, бусад боомтууд амарна. Тодруулбал, Буянт-Ухаа, Замын-Үүд дэх төмөр замын боомт, нисэх онгоцны буудал хэвийн цагийн хуваариар ажиллана.

 

Даян, Булган, Байтаг, Бургалтай, Шивээ хүрэн, Гашуун сухайт, Ханги, Замын-Үүд, Бичигт, Сүмбэр, Баянхошуу, Хавиргын авто боомтууд долдугаар сарын 11-15-ныг дуустал ажиллахгүй бөгөөд долоодугаар сарын 16-наас эхлэн хэвийн ажиллах юм байна. Замын-Үүд, Буянт Ухаа зэрэг олон улсын чанартай, автозамаас бусад төрлийн боомтууд олон улсын галт тэрэг, нислэгийн хуваарийн дагуу ажиллах аж.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!