Орон нутгийн замын нягтарсан цас, мөсийг цэвэрлэж байна

🕔 2016/11/21 14:26

 

Нутгийн ихэнх хэсгээр үргэлжлэн орсон цасны улмаас тогтсон замын цас, мөсийг хариуцсан Автозам засвар, арчлалтын компаниуд цэвэрлэж байна.  
 
Тухайлбал Дархан-Сүхбаатар чиглэлийн 290-321-р км-т тогтсон нягтарсан цас, мөсийг 8-10 хүний бүрэлдэхүүнтэйгээр өдөр бүр гарч цэвэрлэж байгаа аж. Мөн Дархан-Сүхбаатар-Алтанбулаг чиглэл, Шаамар-Түшиг чиглэлд цас ороогүй, зам даваа саадгүй байна гэсэн мэдээллийг өгөв.
 
Улаанбаатар-Өндөрхаан чиглэлийн А0501 дугаартай улсын чанартай авто замд "Багануур-АЗЗА" ТӨХК-ийн ажилчид зорчих хэсгийн халтиргаа гулгааны эсрэг цас хайлуулах бодис, үнс гараар цацах ажил хийжээ. 
 
Мөн "Төв АЗЗА" компани Улаанбаатар-Мандалговь чиглэлийн автозамын PK24-PK65 хооронд хоёр автогрейдэр ашиглан замын зорчих хэсгийн цас мөсийг хусч байгаа аж.
 
"Сэлэнгэ АЗЗА" компанийн өгсөн мэдээллээр зам даваа саадгүй байгаа аж. Энэ сарын эхээр орсон цаснаас үүдэн замын зарим хэсэгтээ нягтарч мөстэй болсон Арангатын даваанаас Тужийн нарс хүртэлх замын цасыг 8-10 хүний бүрэлдэхүүнтэйгээр гараар цохиж цэвэрлүүлжээ.
 
Н.Туяа
 
Эх сурвалж: "Монцамэ” агентлаг 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!