АН-ын ҮЗХ-ны тов гарчээ

🕔 2016/05/21 18:33

Зарлах болгондоо ямар нэг шалтгаанаар хойшилж, удаа дараа хэлэлцэх асуудлаараа зөрчилдөж байсан АН-ынхан өнөөдрийг хүртэл үүрэг гүйцэтгэгч Ерөнхий нарийн бичгийн даргатай, намын ҮЗХ-оор баталгаажаагүй намын даргатай яваа билээ.

Тэд өнгөрөгч сард ҮЗХ-ны хурлаа хийсэн ч зөвхөн намынхаа мөрийн хөтөлбөрийг хэлэлцээд тарж одсон. Тэгвэл энэ удаад нэр дэвшигчдийнхээ асуудлаар тун ч халуухан хуралдах сурагтай.

Тойргоо булаацалдсан АН-ын гишүүдийн улстөржилт их байгаа учраас энэ удаад ҮЗХ хэрвээ хуралдвал тун ч ширүүхэн болох нь тодорхой байгаа юм. АН-ын ҮЗХ-ны хуралдаан энэ сарын 23-наас өмнө болно гэх мэдээлэл байгаа бөгөөд энэ амралтын өдрүүдэд хуралдаж мэдэхээр байна.

Учир нь Сонгуулийн хуулийн өөрчлөлтөөс болж намууд нэр дэвшигчдээ энэ сарын 23-нд зарлахаар болж хойшлуулсан юм. 

Харин МАН-ын Бага хурал Бямба гарагт зарлагдсан байсан ч мөн л тодорхойгүй хугацаагаар хойшилжээ. Ямар шалтгаанаар хойшлуулсан нь тодорхой бус байгаа ч нэр дэвшигчдээ зарласны дараа Бага хурлаа хийх нь зөв гэж үзсэн бололтой.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!