МУГТ Б.Баасанхүүгийн нэрэмжит өсвөрийн ЖҮДО БӨХИЙН ТЭМЦЭЭН БОЛНО

🕔 2024/09/17 09:27

Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл хамтран Олимпын мөнгөн медальт, МУГТ Б.Баасанхүүд хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагааг энэ сарын 19-21-ний өдөр Мөрөн хотод зохион байгуулахаар болжээ. Мөн үеэр тамирчдын техник, ур чадварыг дээшлүүлэх, жүдо бөхийг хөгжүүлэх зорилгоор Олимпын мөнгөн медальт, МУГТ Б.Баасанхүүгийн нэрэмжит өсвөрийн жүдо бөхийн тэмцээн зохион байгуулах аж. Тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулна гэдгийг холбогдох алба хаагчид мэдээлжээ.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!