Жүдо бөхийн шигшээ багийн тамирчид Парисыг зорилоо

🕔 2024/07/22 19:15

Зуны спортын XXXIII наадамд оролцох Монгол Улсын жүдо бөхийн шигшээ багийн тамирчдын түрүүч өнөөдөр өглөө Парисыг зорилоо.
Олимпын наадмын жүдо бөхийн төрөлд оролцох -60, -66, -73, -48, -52, -57 кг /жин/-ийн тамирчид Парис хот руу өнөөдөр явжээ. Жүдо бөхийн төрөлд оролцохоор ахлах дасгалжуулагч Х.Болдбаатар, дасгалжуулагч П.Нямлхагва, Ч.Болдбаатар, М.Бундмаа, эмч Масатоши Нишикидо нар багтжээ.
Эмэгтэй:
  • 48 кгд Б.Баасанхүү
  • 52 кгд Л.Сосорбарам
  • 57кгд Л.Энхрийлэн
  • 78кг О.Хүслэн
  • 78кгд А.Адьяасүрэн
Эрэгтэй:
  • 60кг Э.Ариунболд
  • 66кгд Ё. Басхүү
  • 73 кгд Б.Эрдэнэбаяр
  • 100кг Б.Гончигсүрэн
  • 100 кг О.Цэцэнцэнгэл нарын тамирчин Парис-2024 олимпын наадамд хүч үзнэ.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!