ЗАР »
- ***Эрдэнэс таван толгой ХК-ны хувьцааны дансыг Анужин төвийн 1 давхарт байрлаж буй "Гүүдсек" ҮЦК нээн иргэдэд үйлчилж байна. Утас: 80596484***
- ***Нүүдлийн сууц Вагончиг захиалгаар хийж байна. Ирж vзвэл Малчин-3-2-т. Утас: 89259894: 89168699***
- *** Зоогт байрлалтай, гэрчилгээтэй, хоосон хашаа зарна. Утас: 86702557***
- ***Дэлгэрхангай плаза"-гийн 2 давхарт бичиг хэрэг, бэлэг дурсгалын тасагт шинэ бараа ирлээ. Утас: 88932029***
- ***"Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга"-ын уран бүтээлчдийн "БИД МАРТАХГҮЙ" тоглолт 2019.03.11-ний 19.00 цагт тоглоно. Билетын касс: 88176565, 70592393***
- ***МХС ХХК-ийн үйлчилгээнд элдэв\Шилэн кабель, худаг, сувагчлалд халдах, хулгайлах\ зөрчил илэрсэн тохиолдолд 70593876, 70593701, 89025901, 95955901 дугаарын утсанд мэдэгдэнэ үү? МХС ХХК-ийн Дундговь аймгийн газар***
- ***Яаралттай малчин ажилд авна. Утас: 98124990***
- *** Фургон машин болон мотор зарна. Утас: 88655983***
- ***Цэцийн шигшсэн нүүрс шуудайгаар зарж байна. Үнэ 12000т: хаяг: Мандалын2-13-т. Утас:88598788 хүргэлт 5аас дээш үнэгүй***
- ***Таксиний эрхтэй Матиз зарна. Утас: 88268401***
- ***1-2 өрөө байр яаралтай түрээслэж сууна. Утас: 89999101***
- ***Аймгийн төвд гал тогоо нь тусдаа нэг өрөө байр яаралтай зарна. Утас: 98209590, 99109518***
- +**Цэцийн шигшсэн нүүрс шуудайгаар зарж байна. Үнэ12000 т хаяг: Мандалын2-13т утас: 88598788 хүргэлт 5-аас дээш үнэгүй***
- ***Аргал, хѳрзөн авна. Утас. 85112290, 86575714***
- ***Түлшний мод байнга хөрөөдөж байна. Гагнуур хийнэ. Хайч хутга ирлэнэ. 3*4 харьцаатай шинээр барьсан ,орос төмөртэй амбаар зарна. Үхрийн аргал машинаар (пронтер) зарна. Утас: 88593484. 85753484***
- ***Спорт заалны урд талын 10-р байранд 53,4м2 3 өрөө дулаахан байр зарна. Утас: 89051878***
- ***Арьс элддэг машин авна. Утас: 99966637***
- ***Хашаа, байшин авна. Утас:80080815 1***
- ***Малын хороо, байшин сууц барих төмөр замын дэр мод зарна. Аймагт. ( 2метр70см урттай 28см өргөн 20см зузаантай ) Утас: 80110609***
- ***Нисэхийн баруун талд гэрчилгээтэй 5 айлын газар зарна. Утас: 89909061***
ДУНДГОВЬ: "Гучин хоёр хүнт" чулуун дурсгал
🕔 2024/05/27 16:39

Дундговь аймгийн Өлзийт сумын нутагт орших Цагаан суварга байгалийн үзэсгэлэнт газраас зүүн урагш 20 гаруй км газарт Монголын түүх соёлын хосгүй дурсгалд тооцогдох Дэл уулын цогцолборт дурсгал бий. Дэл уул нь чулуун зэвсгийн үеэс эхлэн 19 дүгээр зуун хүртэлх хэдэн мянган жилийн түүх өгүүлэх дөрвөлжин булш, хиргисүүр зэрэг археологийн төрөл бүрийн олдвор элбэгтэй нутаг. Дэл ууланд хадны зураг, руни бичээс, ханз үсэг, уйгаржин, төвөд бичээс, шоргоолжин булш, дөрвөлжин булш, хиргисүүр, буган хөшөө, зэл чулуу, хадны оршуулга, сүм хийдийн туурь, чулуун зэвсгийн үлдэгдэл зэрэг дурсгал бий.
Үүний дотроос хамгийн онцлогтой нь Дэл уулын Баруун, Зүүн билүүний хэсэгхэн газарт байх 5000 орчим хадны зураг юм. Тус газрыг эрдэмтэн судлаачид байгаль дээрх уран зургийн галерей ч гэж нэрлэх нь бий. Эдгээр хадны зураг нь хуучин чулуун зэвсгийн неолит, хүрэл зэвсэг, төмрийн түрүү үе, хүннү, түрэг гэх мэт хоорондоо хэдэн мянган жилийн зайтай цаг үед таван удаа зурагдсаныг судлаачид тогтоожээ.

Хадны зургуудаас хамгийн алдартай нь “32 хүнт” хэмээх хадны зураг юм. Ингэж нэрлэхийн учрыг энд 32 хүн оршуулсан газар биш, харин нэгэн булшны хашлага чулуун дээр гучин хоёр хүнийг дүрсэлснээр нь нэрлэсэн гэх.

Энэхүү бүжиглэж буй 32 хүний зургаас сэдэвлэн доктор С.Дулам, Урлагийн гавъяат зүтгэлтэн Д.Баярбаатар, Д.Энхгэрэл нарын уран бүтээлчид хамтран “Хөмөргөн гурвалжин”, “Босоо цагаан гурвалжин” зэрэг бүрэн хэмжээний хоёр бүжгэн жүжиг тавьж, эдгээрийн нэг нь Парис хотноо ЮНЕСКО-гийн төв байрны тайзан дээр тоглож байжээ.
Санал болгох
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!