ЗАР »
- ***Эрдэнэс таван толгой ХК-ны хувьцааны дансыг Анужин төвийн 1 давхарт байрлаж буй "Гүүдсек" ҮЦК нээн иргэдэд үйлчилж байна. Утас: 80596484***
- ***Нүүдлийн сууц Вагончиг захиалгаар хийж байна. Ирж vзвэл Малчин-3-2-т. Утас: 89259894: 89168699***
- *** Зоогт байрлалтай, гэрчилгээтэй, хоосон хашаа зарна. Утас: 86702557***
- ***Дэлгэрхангай плаза"-гийн 2 давхарт бичиг хэрэг, бэлэг дурсгалын тасагт шинэ бараа ирлээ. Утас: 88932029***
- ***"Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга"-ын уран бүтээлчдийн "БИД МАРТАХГҮЙ" тоглолт 2019.03.11-ний 19.00 цагт тоглоно. Билетын касс: 88176565, 70592393***
- ***МХС ХХК-ийн үйлчилгээнд элдэв\Шилэн кабель, худаг, сувагчлалд халдах, хулгайлах\ зөрчил илэрсэн тохиолдолд 70593876, 70593701, 89025901, 95955901 дугаарын утсанд мэдэгдэнэ үү? МХС ХХК-ийн Дундговь аймгийн газар***
- ***Яаралттай малчин ажилд авна. Утас: 98124990***
- *** Фургон машин болон мотор зарна. Утас: 88655983***
- ***Цэцийн шигшсэн нүүрс шуудайгаар зарж байна. Үнэ 12000т: хаяг: Мандалын2-13-т. Утас:88598788 хүргэлт 5аас дээш үнэгүй***
- ***Таксиний эрхтэй Матиз зарна. Утас: 88268401***
- ***1-2 өрөө байр яаралтай түрээслэж сууна. Утас: 89999101***
- ***Аймгийн төвд гал тогоо нь тусдаа нэг өрөө байр яаралтай зарна. Утас: 98209590, 99109518***
- +**Цэцийн шигшсэн нүүрс шуудайгаар зарж байна. Үнэ12000 т хаяг: Мандалын2-13т утас: 88598788 хүргэлт 5-аас дээш үнэгүй***
- ***Аргал, хѳрзөн авна. Утас. 85112290, 86575714***
- ***Түлшний мод байнга хөрөөдөж байна. Гагнуур хийнэ. Хайч хутга ирлэнэ. 3*4 харьцаатай шинээр барьсан ,орос төмөртэй амбаар зарна. Үхрийн аргал машинаар (пронтер) зарна. Утас: 88593484. 85753484***
- ***Спорт заалны урд талын 10-р байранд 53,4м2 3 өрөө дулаахан байр зарна. Утас: 89051878***
- ***Арьс элддэг машин авна. Утас: 99966637***
- ***Хашаа, байшин авна. Утас:80080815 1***
- ***Малын хороо, байшин сууц барих төмөр замын дэр мод зарна. Аймагт. ( 2метр70см урттай 28см өргөн 20см зузаантай ) Утас: 80110609***
- ***Нисэхийн баруун талд гэрчилгээтэй 5 айлын газар зарна. Утас: 89909061***
ДУНДГОВЬ: 2024 онд аялал жуулчлалын дөрвөн эвент зохион байгуулна
🕔 2024/01/17 12:35
2024 онд Дундговь аймагт аялал жуулчлалын дөрвөн эвент үйл ажиллагааг уламжлал ёсоор зохион байгуулна. Тодруулбал, 2 дугаар сарын 23-нд Өлзийт суманд “Тэмээний өв соёл”, 6 дугаар сарын 24-25-нд Өлзийт сумын Цагаан суварга байгалийн үзэсгэлэнт газарт “Сэтгэшгүй оддын чуулган”, 7 дугаар сарын 27-28-нд Говь-Угтаал суманд “Морьтой монгол” аялал, 9 дүгээр сарын 13-14-нд Адаацаг сумын Сүм хөх бүрдэд “Адуучны өв соёлын баяр”-ыг аймгийн ЗДТГ, БОАЖГ-аас холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулах юм.
Тус аймгийн хувьд аялал жуулчлалыг хөгжүүлэх, гадаад, дотоодын жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор аялал жуулчлалын брэнд бий болгож, “Сэтгэшгүй оддын чуулган” эвентийг 2022 оноос, “Уяхан замбуу тивийн наран” урлагийн их наадмыг 2019, 2023 онд, “Адуучны өв соёл” үйл ажиллагааг жил бүр зохион байгуулж байна.
“Сэтгэшгүй оддын чуулган” үйл ажиллагааны онцлог нь од ажиглахад нэн таатай бүс болох Монголын говийн хязгааргүй хээр нутагт одон орныг ажиж танин мэдэх, Цагаан суварга, Дэл уул зэрэг байгалийн үзэсгэлэнт, түүх соёлын дурсгалт газраар аялан, түүх соёлтой танилцах боломжийг олгон аялагчдад оюун санаа, амралтын сайхан мэдрэмж төрүүлэхэд чиглэгддэг.
Харин “Морьтой монгол” аялал, “Адуучны өв соёлын баяр”, “Тэмээний өв соёл” эвент үйл ажиллагаа нь нүүдэлчин түмний адуу, тэмээний өв соёлыг сурталчлан таниулдаг онцлогтой. Тухайлбал, “Адуучны өв соёлын баяр”-ын үйл ажиллагааны хүрээнд унага уях, гүү саах, унага уралдуулах зэрэг зан заншлыг харуулж, “Сайхан хос морьтон”, “Сайхан хөхүүр”, “Сайхан айраг”, “Сайхан хөхүүр хийдэг өвлөн уламжлагч”-ийг шалгаруулах бөгөөд адуучин залуусын адуу маллах ёс заншлыг харуулсан “Адуучин тэмцээн”-ийг зохион байгуулдаг. Мөн энэ үеэр адууны эдлэл хэрэгслийн худалдааг зохион байгуулж, айраг уух, дэмбээ наадаан, хуруу барих зэрэг тэмцээн, уралдаан болдог онцлогтой юм.
Санал болгох
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!