Дундговь аймагт “галзуу” өвчний улмаас тавьсан хязгаарлалтын дэглэмийг цуцалжээ

🕔 2023/10/25 15:19


Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Ар шавагтай багийн “Шашир” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 177 км-т, сумын төвөөс баруун зүгт 42 км-т/ Тус сумын харьяат малчин Н-ийн 1 үхэр 10.05-ны өдөр мал, амьтны халдварт “Галзуу” өвчний шинж тэмдэгтэй өвчилжээ.
Иймд дээж авч аймгийн МЭЛ-д шинжлүүлэхэд 10.09-ний өдрийн 23-113 дугаар хариугаар онош тогтоогдсон байна. Тус сумын Засаг даргын 10.06-ны өдрийн А/112 дугаар захирамжаар хязгаарлалтын дэглэм тогтоож, хяналтын 1 цэгт тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид малчин Н-ийн өвчилсөн нэг үхрийг зориудаар устгаж 2500 м2 талбайд халдваргүйжүүлэлт хийн ажиллах хугацаанд дахин мал, амьтан өвчлөөгүй тул тус сумын Засаг даргын 10.23-ны өдрийн А/177 дугаар захирамжаар цуцалсан гэдгийг ОБЕГ-аас мэдээлэв.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!