ЗАР »
- ***Эрдэнэс таван толгой ХК-ны хувьцааны дансыг Анужин төвийн 1 давхарт байрлаж буй "Гүүдсек" ҮЦК нээн иргэдэд үйлчилж байна. Утас: 80596484***
- ***Нүүдлийн сууц Вагончиг захиалгаар хийж байна. Ирж vзвэл Малчин-3-2-т. Утас: 89259894: 89168699***
- *** Зоогт байрлалтай, гэрчилгээтэй, хоосон хашаа зарна. Утас: 86702557***
- ***Дэлгэрхангай плаза"-гийн 2 давхарт бичиг хэрэг, бэлэг дурсгалын тасагт шинэ бараа ирлээ. Утас: 88932029***
- ***"Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга"-ын уран бүтээлчдийн "БИД МАРТАХГҮЙ" тоглолт 2019.03.11-ний 19.00 цагт тоглоно. Билетын касс: 88176565, 70592393***
- ***МХС ХХК-ийн үйлчилгээнд элдэв\Шилэн кабель, худаг, сувагчлалд халдах, хулгайлах\ зөрчил илэрсэн тохиолдолд 70593876, 70593701, 89025901, 95955901 дугаарын утсанд мэдэгдэнэ үү? МХС ХХК-ийн Дундговь аймгийн газар***
- ***Яаралттай малчин ажилд авна. Утас: 98124990***
- *** Фургон машин болон мотор зарна. Утас: 88655983***
- ***Цэцийн шигшсэн нүүрс шуудайгаар зарж байна. Үнэ 12000т: хаяг: Мандалын2-13-т. Утас:88598788 хүргэлт 5аас дээш үнэгүй***
- ***Таксиний эрхтэй Матиз зарна. Утас: 88268401***
- ***1-2 өрөө байр яаралтай түрээслэж сууна. Утас: 89999101***
- ***Аймгийн төвд гал тогоо нь тусдаа нэг өрөө байр яаралтай зарна. Утас: 98209590, 99109518***
- +**Цэцийн шигшсэн нүүрс шуудайгаар зарж байна. Үнэ12000 т хаяг: Мандалын2-13т утас: 88598788 хүргэлт 5-аас дээш үнэгүй***
- ***Аргал, хѳрзөн авна. Утас. 85112290, 86575714***
- ***Түлшний мод байнга хөрөөдөж байна. Гагнуур хийнэ. Хайч хутга ирлэнэ. 3*4 харьцаатай шинээр барьсан ,орос төмөртэй амбаар зарна. Үхрийн аргал машинаар (пронтер) зарна. Утас: 88593484. 85753484***
- ***Спорт заалны урд талын 10-р байранд 53,4м2 3 өрөө дулаахан байр зарна. Утас: 89051878***
- ***Арьс элддэг машин авна. Утас: 99966637***
- ***Хашаа, байшин авна. Утас:80080815 1***
- ***Малын хороо, байшин сууц барих төмөр замын дэр мод зарна. Аймагт. ( 2метр70см урттай 28см өргөн 20см зузаантай ) Утас: 80110609***
- ***Нисэхийн баруун талд гэрчилгээтэй 5 айлын газар зарна. Утас: 89909061***
Орон нутагт ажиллах оюутнууд, төрийн албан хаагчдад сургалтын тэтгэлэг болон орон сууцны дэмжлэг үзүүллээ
🕔 2022/11/19 14:54

Дундговь аймаг 2021 онд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар “Хүний нөөцийг хөгжүүлэх аймгийн дэд хөтөлбөр”-ийг хэлэлцүүлэн батлуулж, төрийн албанд тогтвор суурьшилтай ажиллаж байгаа албан хаагчид болон залуу боловсон хүчнийг дэмжих, нийгмийн баталгааг хангах хүрээнд ГИЦС-ийн багш Э.Тогоохүү, БТСГ-ын дасгалжуулагч О.Буянтогтох, аймгийн ЗДТГ-ын ахлах мэргэжилтэн М.Болор-Эрдэнэ, УБХ-ийн улсын бүртгэгч Ш.Чулуунбат, Нэгдсэн эмнэлгийн их эмч Д.Лувсандагва, Цагдаагийн газрын жолооч Д.Чимэддорж, Төрийн аудитын газрын аудитор Д.Должинсүрэн, ахлах аудитор Ч.Бэрхсайхан нарын 8 төрийн албан хаагчид байр, орон сууцны дэмжлэг үзүүлэх батламжийг гардууллаа.
Мөн 2022 оны аймгийн Засаг даргын захирамжаар “Хүний хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж аймаг орон нутгийг хөгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай өндөр чадамж бүхий боловсон хүчнийг салбар бүрд тасралтгүй бэлтгэх ажлын хүрээнд орон нутагт нэн шаардлагатай Боловсрол, Эрүүл мэнд, Хөдөө аж ахуй, Инженерийн мэргэжлээр суралцаж 2022 онд төгсөх МУБИС, ХААИС, Этүгэн их сургууль, ШУТИС-уудын 4-р курст болон эчнээ ангид суралцаж байгаа 22 оюутны сургалтын төлбөрт 57.2 сая төгрөгийн дэмжлэг үзүүлж улмаар орон нутагт ажиллах гэрээ байгуулж байгаа бөгөөд тэдний төлөөлөл Этүгэн их сургуулийн Хүний их эмч мэргэжлээр суралцаж байгаа, 2022 онд төгсөөд Эрдэнэдалай сумын Эрүүл мэндийн төвд ажиллах Амартүвшингийн Дондмаа, МУБИС-ийн СӨБ-ын багш мэргэжлээр 4-р дамжаанд суралцаж байгаа, 2022 онд төгсөөд Дэрэн сумын Хүүхдийн цэцэрлэгт багшлах Ганбатын Эрдэнэболор, ШУТИС-ийн Ус хангамж ариутгах татуургын инженерээр эчнээ ангид суралцаж байгаа Дундговь Ус Орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын Цэвэрлэх байгууламжийн ээлжийн инженер Тогтох-Эрдэнийн Доржпүрэв нартай гэрээ үзэглэх ёслолын ажиллагаа болсон юм.













Санал болгох
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!