ЗАР »
- ***Эрдэнэс таван толгой ХК-ны хувьцааны дансыг Анужин төвийн 1 давхарт байрлаж буй "Гүүдсек" ҮЦК нээн иргэдэд үйлчилж байна. Утас: 80596484***
- ***Нүүдлийн сууц Вагончиг захиалгаар хийж байна. Ирж vзвэл Малчин-3-2-т. Утас: 89259894: 89168699***
- *** Зоогт байрлалтай, гэрчилгээтэй, хоосон хашаа зарна. Утас: 86702557***
- ***Дэлгэрхангай плаза"-гийн 2 давхарт бичиг хэрэг, бэлэг дурсгалын тасагт шинэ бараа ирлээ. Утас: 88932029***
- ***"Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга"-ын уран бүтээлчдийн "БИД МАРТАХГҮЙ" тоглолт 2019.03.11-ний 19.00 цагт тоглоно. Билетын касс: 88176565, 70592393***
- ***МХС ХХК-ийн үйлчилгээнд элдэв\Шилэн кабель, худаг, сувагчлалд халдах, хулгайлах\ зөрчил илэрсэн тохиолдолд 70593876, 70593701, 89025901, 95955901 дугаарын утсанд мэдэгдэнэ үү? МХС ХХК-ийн Дундговь аймгийн газар***
- ***Яаралттай малчин ажилд авна. Утас: 98124990***
- *** Фургон машин болон мотор зарна. Утас: 88655983***
- ***Цэцийн шигшсэн нүүрс шуудайгаар зарж байна. Үнэ 12000т: хаяг: Мандалын2-13-т. Утас:88598788 хүргэлт 5аас дээш үнэгүй***
- ***Таксиний эрхтэй Матиз зарна. Утас: 88268401***
- ***1-2 өрөө байр яаралтай түрээслэж сууна. Утас: 89999101***
- ***Аймгийн төвд гал тогоо нь тусдаа нэг өрөө байр яаралтай зарна. Утас: 98209590, 99109518***
- +**Цэцийн шигшсэн нүүрс шуудайгаар зарж байна. Үнэ12000 т хаяг: Мандалын2-13т утас: 88598788 хүргэлт 5-аас дээш үнэгүй***
- ***Аргал, хѳрзөн авна. Утас. 85112290, 86575714***
- ***Түлшний мод байнга хөрөөдөж байна. Гагнуур хийнэ. Хайч хутга ирлэнэ. 3*4 харьцаатай шинээр барьсан ,орос төмөртэй амбаар зарна. Үхрийн аргал машинаар (пронтер) зарна. Утас: 88593484. 85753484***
- ***Спорт заалны урд талын 10-р байранд 53,4м2 3 өрөө дулаахан байр зарна. Утас: 89051878***
- ***Арьс элддэг машин авна. Утас: 99966637***
- ***Хашаа, байшин авна. Утас:80080815 1***
- ***Малын хороо, байшин сууц барих төмөр замын дэр мод зарна. Аймагт. ( 2метр70см урттай 28см өргөн 20см зузаантай ) Утас: 80110609***
- ***Нисэхийн баруун талд гэрчилгээтэй 5 айлын газар зарна. Утас: 89909061***
ДУНДГОВЬ: Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв
🕔 2022/09/07 16:40
Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг угтан шинэ, залуу төрийн албан хаагчид, дунд сургуулийн сурагчдад улс төрийн хэлмэгдүүлэлт болон цагаатгах тухай ойлголт өгч, дурсгалыг хүндэтгэх уулзалт, өдөрлөг зохион байгуулав. Үйл ажиллагааны хүрээнд аймгийн ИТХ, ЗДТГ, Музей, С.Буяннэмэхийн нэрэмжит төв номын сан, Соёл урлагийн газар, Сайнцагаан сумын ИТХ хамтран оролцогчдод аймгийн Музейд байрлах Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалд зориулсан түүхэн баримт, үзмэрийг танилцуулж,ЗДТГ-ын ХЭЗХ-ийн ахлах мэргэжилтэн С.Цэнгэлмаа "Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай" хуулийн талаар мэдээлэл өгчээ.
Мөн “Тэнгэрийн тэмдэг” хүүхдийн театрын захирал А.Ууганбаяр өөрийнхөө өвөөгийн амьдралын талаар оролцогчдод сонирхуулан ярьсан байна. Тэрээр “Миний өвөө хувилгаан Юндэндорж гэж хүн байсан. Хүүхэд байхдаа “Нарангийн жас”-д шавилан суудаг байх тэр үед нь тус хийдийг шатааж, бүх лам нарыг нь барьж хорьж байсан гэдэг. Тэр үед өвөө маань хүүхэд байсан учраас хар болоод үлдсэн хэдий ч амьдралынхаа турш цагдуулж, хүнд хүчир ажил үүрэг гүйцэтгэж явсан. Бид нар ч гэсэн хүүхэд байхдаа бусдад шоолуулж, шоглуулж л явсан даа” гэлээ.
Монгол Улсад УИХ-ын 1996 оны 33 дугаар тогтоолоор хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг жил бүрийн 9 дүгээр сарын 10-нд тэмдэглэн, 1937 оноос эхтэй, улс төрийн болон сэхээтнүүдийн хэлмэгдэлд өртсөн олон мянган хүний гэгээн дурсгалыг хүндэтгэх болсон юм.
Одоогоор улс төрийн хилс хэрэгт шийтгэгдэж, хэрэг нь цагаатгагдсан, Дундговь аймгийн харъяат 1100 гаруй иргэн байдаг. 1998 онд УИХ “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай” хуулийг баталснаар тус аймгийн хэмжээнд 34 иргэний ар гэрт нөхөн олговор олгосон байна. Тэдгээрийн 19 иргэнд 80,0 сая, бусад иргэнд тус бүр 40,0 сая төгрөг олгожээ.





Санал болгох
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!