Дундговьд 1937-1939 онд 1190 хүн хилсээр хэлмэгдэж байжээ

🕔 2018/09/21 17:12

Дундговьд 1937-1939 онд 1190 хүн хилсээр хэлмэгдэж байжээ

 

Дундговь /МОНЦАМЭ/.Дундговь аймгийн Сайнцагаан сумын ИТХ-ын ажлын албанаас сумынхаахэлмэгдэгсдийн ар гэр, төрөл төрөгсдөд ньхүндэтгэл үзүүллээ.

Жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдрийг "Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр” болон тэмдэглэдэг бөгөөд энэ өдрөөр тус сумын ИТХ-ын дарга Б.Өлзийбаяр ажлын албатайгаа 18 хүний төрөл төрөгсдөд ийнхүү хүндэтгэл үзүүлсэн байна.

1937-1939 оны их хэлмэгдүүлэлтийн үеэр Дундговь аймгийн хэмжээнд улс төрийн хилс хэрэгт нийт 1190 хүн хэлмэгдсэн тоо баримт байдаг бол үүнээс Сайнцагаан сумын хэмжээнд 80 иргэн хилсээр хэлмэгдэж байжээ.

Улс төрийн хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах нөхөн олговор олгох тухай хуулийг 1998 онд УИХ-аас баталснаас хойш хэлмэгдсэн иргэдийн 952 нь цагаатгагдаж, 626 хүнд цагаатгалын үнэмлэх олгож, 588 хүний төрсөн үр хүүхэд ,ач зээ нарт нөхөн олговор олгож байв.


Д.Алтантогос

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!