ДУНДГОВЬ:"Бүрдийн уянга" хүүхдийн зуслангийн үйл ажиллагаанд үнэлгээ хийв

🕔 2022/07/07 15:51

Дундговь аймгийн Адаацаг сумын нутагт байрлах “Бүрдийн уянга” хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа, ерөнхий шаардлага MNS 5633:2019 стандартын хэрэгжилтийн байдалд тохирлын үнэлгээ хийв.
Аймгийн Засаг даргын захирамж гарч, ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, СХЗГ, ЭМГ, Цагдаагийн газар, ОБГ, МХГ,  ГБХЗХГ хамтран тус зүслангийн үйл ажиллагаанд үнэлгээ хийсэн төдийгүй зуслангийн ажилтнуудад “Хүнсний эрүүл ахуй, аюулгүй байдал”, “Хүүхдэд үзүүлэх анхан шатны тусламж үйлчилгээ”, “Галын аюулгүй байдал” сэдвээр мэдээлэл өгчээ.   
Мөн СХЗГ-ын баталгаажуулалтын шинжээч Д.Дэнсмаа Хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа, ерөнхий шаардлага MNS 5633:2019 стандартын дагуу арга зүйн зөвлөгөө өгсөн байна.
“Бүрдийн уянга” хүүхдийн зуслан 6 дугаар сарын 27-ноос эхний ээлжийн хүүхдүүдээ хүлээн авах хувьаарьтай байсан ч зусланд амрах хүүхдийн тоо хүрээгүй учраас хойшлуулаад байгаа ба 7 дугаар сарын 15-наас эхний ээлжээ явуулахаар төлөвлөж байгаа аж. Зусланд нэг хүүхдийн 7 хоног амрах зардал 158,000 төгрөг.
“Бүрдийн уянга” хүүхдийн зуслан Дундговь аймгийн төвөөс  баруун хойш 70 км-т байрлах  байгалийн үзэсгэлэнт газар Сүх хөх бүрдийн ойролцоо байрладаг. Нэг ээлжиндээ 150 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай. 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!