“Сум бүрт” нээлттэй өдөрлөг болж байна

🕔 2021/11/16 17:43

 

 

“Сум бүрт” нээлттэй өдөрлөг болж байна

 

Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, ЗДТГ-ын ХЭЗХ, Прокурорын газар, Цагдаагийн газар, ГБХЗХГ-тай хамтран "Сум бүрт” нээлттэй өдөрлөг зохион байгуулж байна.

Өдөрлөгийн үйл ажиллагаа Дэлгэрцогт сумаас эхэлж, өчигдөр тус сумын иргэдэд холбогдох хууль тогтоомж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл өгч, сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, хамтарсан багийн үйл ажиллагаатай танилцан арга зүйн зөвлөгөө өгчээ.


 

Энэ үеэр улсын хэмжээнд хэрэгжиж буй "Нуугдмал” нэгдсэн арга хэмжээний хүрээнд аймгийн Цагдаагийн газраас хүүхдийг бэлгийн хүчирхийлэл, аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, аюулгүй байдлыг хангах, ЕБС-ийн сурагчдын эрх зүйн боловсролыг дээшлүүлэх зорилгоор тус сумын сургуулийн сурагчдад "Хүүхдийн эрхийн тухай хууль”, "Цахим орчны аюулгүй байдал, зохистой хэрэглээ” зэрэг сэдвээр мөн сургалт зохион байгуулж тусламжийн хуудас тараасан байна.


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!