- ***Эрдэнэс таван толгой ХК-ны хувьцааны дансыг Анужин төвийн 1 давхарт байрлаж буй "Гүүдсек" ҮЦК нээн иргэдэд үйлчилж байна. Утас: 80596484***
- ***Нүүдлийн сууц Вагончиг захиалгаар хийж байна. Ирж vзвэл Малчин-3-2-т. Утас: 89259894: 89168699***
- *** Зоогт байрлалтай, гэрчилгээтэй, хоосон хашаа зарна. Утас: 86702557***
- ***Дэлгэрхангай плаза"-гийн 2 давхарт бичиг хэрэг, бэлэг дурсгалын тасагт шинэ бараа ирлээ. Утас: 88932029***
- ***"Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга"-ын уран бүтээлчдийн "БИД МАРТАХГҮЙ" тоглолт 2019.03.11-ний 19.00 цагт тоглоно. Билетын касс: 88176565, 70592393***
- ***МХС ХХК-ийн үйлчилгээнд элдэв\Шилэн кабель, худаг, сувагчлалд халдах, хулгайлах\ зөрчил илэрсэн тохиолдолд 70593876, 70593701, 89025901, 95955901 дугаарын утсанд мэдэгдэнэ үү? МХС ХХК-ийн Дундговь аймгийн газар***
- ***Яаралттай малчин ажилд авна. Утас: 98124990***
- *** Фургон машин болон мотор зарна. Утас: 88655983***
- ***Цэцийн шигшсэн нүүрс шуудайгаар зарж байна. Үнэ 12000т: хаяг: Мандалын2-13-т. Утас:88598788 хүргэлт 5аас дээш үнэгүй***
- ***Таксиний эрхтэй Матиз зарна. Утас: 88268401***
- ***1-2 өрөө байр яаралтай түрээслэж сууна. Утас: 89999101***
- ***Аймгийн төвд гал тогоо нь тусдаа нэг өрөө байр яаралтай зарна. Утас: 98209590, 99109518***
- +**Цэцийн шигшсэн нүүрс шуудайгаар зарж байна. Үнэ12000 т хаяг: Мандалын2-13т утас: 88598788 хүргэлт 5-аас дээш үнэгүй***
- ***Аргал, хѳрзөн авна. Утас. 85112290, 86575714***
- ***Түлшний мод байнга хөрөөдөж байна. Гагнуур хийнэ. Хайч хутга ирлэнэ. 3*4 харьцаатай шинээр барьсан ,орос төмөртэй амбаар зарна. Үхрийн аргал машинаар (пронтер) зарна. Утас: 88593484. 85753484***
- ***Спорт заалны урд талын 10-р байранд 53,4м2 3 өрөө дулаахан байр зарна. Утас: 89051878***
- ***Арьс элддэг машин авна. Утас: 99966637***
- ***Хашаа, байшин авна. Утас:80080815 1***
- ***Малын хороо, байшин сууц барих төмөр замын дэр мод зарна. Аймагт. ( 2метр70см урттай 28см өргөн 20см зузаантай ) Утас: 80110609***
- ***Нисэхийн баруун талд гэрчилгээтэй 5 айлын газар зарна. Утас: 89909061***
Төгсөх ангийн оюутнуудад ажлын байрны урилга гардууллаа
Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Механик, тээврийн сургуулийн санаачилгаар жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Ажлын байрны нээлттэй өдөрлөг-2022”-т “Тавантолгой төмөр зам” ХХК оролцож байна.
Өдөрлөгийн үеэр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал төгсөх ангийн таван оюутанд “Тавантолгой төмөр зам” ХХК-д ажиллах урилгыг хүргүүлсэн бөгөөд Дэд захирал Я.Намсрай, ХШҮДА-ын албаны дарга Б.Энхбат нар Үйлдвэрлэлийн автоматжуулалт, машины электрон систем ангийн Б.Мөнх-Өлзий, Б.Жаргалсайхан, Н.Энхбаяр, Авто инженер хөтөлбөрийн дотоод шаталтын хөдөлгүүр ангийн А.Дүүрэнбаяр, Ш.Золбаяр нарт урилгыг гардуулан өглөө. “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн захиалгаар ШУТИС-ийн МТС-д Төмөр замын тээврийн менежментийн анги нээгдэж, анхны ангид “Тавантолгой төмөр зам” ХХК-иас 20 ажилтан, алба хаагчид суралцаж байна.
ШУТИС-ийн МТС-ийн захирал Ж.Хашбат өдөрлөгийг нээж хэлсэн үгэндээ үйл ажиллагааг нь дэмжин ажиллаж, төгсөгчдийг ажлын байраар ханган, хамтын ажиллагааг бэхжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, чин сэтгэлээсээ дэмжин ажилладаг хамтрагч байгууллагууддаа талархал гардууллаа. Тус сургуультай байгуулсан хамтын ажиллагааны Санамж бичгийн хүрээнд цаашид төмөр замын мэргэжлийн инженер бэлтгэх, давтан сургах, эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх компанийн ажилчдыг мэргэшүүлэх, төгсөгч оюутнуудыг ажлын байраар хангах зэрэг чиглэлд хамтран ажиллаж байна. Уг нээлттэй өдөрлөгийг төгсөгч оюутнуудыг ажилд зуучлах болон зуны амралтаараа ажиллах сонирхолтой суралцагч оюутнуудыг дадлага хийх, ажлын байрны мэдээллээр хангах, ажил олгогч компаниудтай холбох зорилгоор зохион байгуулдаг аж.