“Тогтох мандал” хүнсний захыг түр хугацаагаар хаажээ

🕔 2016/07/06 16:30
Аймгийн мэргэжлийн хяналтын газар нь үндэсний их баяр наадам болохтой холбогдуулж халдвар хордлогоос урьдчилан сэргийлэх хяналтыг худалдаа, үйлчилгээ эрхлэдэг байгууллагуудад хийж байна. "Тогтох мандал” хүнсний захад шалгалт хийхэд ил задгай худалдаа хийдэг талбай шороо ихтэй, цэвэрлэгээ муу, мах зарж байгаа хүмүүс нь ариун цэврийн шаардлага хангасан нөхцөлд үйлчилгээ үзүүлдэггүй, махыг газар хүргэж хиллэх, мах хиллэдэг хилээ цэвэрлэдэггүй бохир байх, нохойтой орчинд, баасыг цэвэрлээгүй, малын эмч ажилуулдаггүй, зарагдаж буй мах мал эмнэлгийн шинжилгээгүй, мэдрэхүйн эрхтэнээр харахад өнгө зүс муутай мах зарж байлаа.
Мөн зарагдаж буй мах нь махны стандартын шаардлага хангахгүй махны доторхи өөх, хошного давсаг, хоолой багалзуур, булчирхай зэргийг авахгүйгээр хиллэж дайвар, болон хаягдал бүтээгдэхүүнийг махны үнээр үнэлж зарж хэрэглэгчдийг хохироодог зөрчлүүдийг арилгуулах албан шаардлага өгсөн боловч захын удирдлагууд хэрэгжүүлэхгүй зөрчил дутагдал дахин давтагдсаар байна.
Иймд тус захын үйл ажиллагааг зөрчлөө арилгатал түр хугацаагаар хааж, хүнсний аюулгүй байдлыг хангах, хордлого халдвараас сэргийлж ажиллах талаар хангалтгүй ажилласан улсын байцаагч нарт сахилгын арга хэмжээ авч ажиллалаа.

“Тогтох мандал” хүнсний захыг түр хугацаагаар хаажээ

 

“Тогтох мандал” хүнсний захыг түр хугацаагаар хаажээ

 

“Тогтох мандал” хүнсний захыг түр хугацаагаар хаажээ

 

“Тогтох мандал” хүнсний захыг түр хугацаагаар хаажээ

 


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!