"Шилдэг эцэг эхийн зөвлөл”-ийг шалгаруулав

🕔 2022/01/31 16:29

 

 

 

"Шилдэг эцэг эхийн зөвлөл”-ийг шалгаруулав

 

Дундговь аймгийн ГБХЗХГ-аас санаачлан хэрэгжүүлсэн "Хүүхэд бүрийн төлөө хариуцлагатай байя” аяны дүн гарч, тус аянд идэвх, санаачилгатай оролцсон эцэг эхийн зөвлөлийг шалгарууллаа. Тус аяны үйл ажиллагаа өнгөрсөн оны 9 дүгээр сарын 6-нд эхэлсэн бөгөөд 95 байгууллага аж ахуй нэгжийн дэргэдэх эцэг эхийн зөвлөл аянд нэгдэж, удирдамжийн дагуу 5 чиглэлээр үйл ажиллагаа зохион байгуулсан байна.

Энэхүү аяны зорилго нь гэр бүл, нийгмийн хүрээнд хүүхдийн аюулгүй байдлыг ханган ээлтэй орчин бүрдүүлэхэд нөлөөлж, эцэг эхийн зөвлөлийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, улмаар хүүхдийн эсрэг хүчирхийлэл, эрсдэлт нөхцлийг бууруулах орчныг бүрдүүлэхэд чиглэгджээ.

Аяны үйл ажиллагаанд санаачилгатай оролцож, хүүхэд хамгаалал, оролцоо, хөгжилд чиглэсэн ажлуудыг байгууллага, хамт олон дундаа зохион байгуулсан ХХҮГ, Сайнцагаан сумын 4-р цэцэрлэги, Эрдмийн далай цогцолбор сургууль, Автотээврийн төв, Дэлгэрцогт сумын Хүүхдийн цэцэрлэгийн дэргэдэх эцэг эхийн зөвлөлүүдийг "Шилдэг эцэг эхийн зөвлөл”-өөр шалгаруулж, тус бүр 200000 төгрөгөөр шагнасан байна.

 

Тус аяныг зохион байгуулснаар оролцогч байгууллагуудын эцэг эхийн зөвлөл алба хаагчдын хүүхдэд зориулсан өрөө дөрөв, хүүхдийн булан хоёр, хүүхдийн номын сан, номын булан 18, ариун цэврийн өрөө долоог тохижуулжээ.

 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!