Дундговь аймгийн Луус сум хүнсний эрхийн бичиггүй сум боллоо

🕔 2022/01/05 14:30

 

 

 

2021 онд Дундговь аймгийн Луус сум хүнсний эрхийн бичиг олгодог 13 өрхийг хөдөлмөрт зуучилж, байнгын орлоготой болгосноор халамжаас хөдөлмөрт шилжсэн анхны сум боллоо.

Монгол Улс нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн насанд хүрсэн иргэнд сардаа 16000, хүүхдэд 8000 төгрөгийн хүнсний эрхийн бичиг олгодог.

Дундговь аймгийн хэмжээнд 2021 оны эхэнд 534 өрхөд хүнсний эрхийн бичиг олгодог байсан бол оны сүүлээр энэ тоо 405 болж буурсан байна.

 

Аймгийн ХХҮГ-аас дээрх өрхийн гишүүдийг хөдөлмөр эрхлэлтийн төсөл, хөтөлбөрүүд, малжуулах төсөлд хамруулж, хөдөлмөрт зуучилж, байнгын орлоготой болгосноор хүнсний эрхийн бичиг авдаг өрхийн тоо буурсан төдийгүй 15 сумаас нэг сум ийнхүү хүнсний эрхийн бичиггүй сум болжээ.


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!