"Оролцоо" төсөлд хамрагдахаар 124 залуучууд бүртгүүлжээ

🕔 2021/08/24 17:28

 

 

"Оролцоо" төсөлд хамрагдахаар 124 залуучууд бүртгүүлжээ

 

ХНХЯ, БШУЯ, БХЯ, Соёлын яам хамтран хэрэгжүүлж буй залуусыг хөдөлмөрт бэлтгэх "Оролцоо” төсөлд хамрагдахаар Дундговь аймагт124 залуучууд бүртгүүлжээ.

Бүртгэлэнэ сарын 16-22-нд үргэлжилсэн ба 18-34 насны, сүүлийн 3 сар ажил, хөдөлмөр эрхлээгүй, их дээд сургууль, мэргэжлийн боловсролын байгууллагад суралцдаггүй,ажил, орлоготой болохыг хүссэн залуучууд хамрагдах боломжтой юм.

Төсөлд хамрагдах сонирхолтой залуучуудыгwww.e-mongolia.mn төрийн үйлчилгээний цахим хуудсаар болон аймгийн ХХҮГ-аас аймгийн төв талбайд бүртгэсэн юм.

Төсөл нь залуучууст эрүүл, идэвхтэй амьдралын хэв маяг, эх оронч үзлийг төлөвшүүлэх, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөн, хөдөлмөрт бэлтгэж, хөдөлмөр эрхлэх хүсэл сонирхлыг бий болгож, ажилтай, орлоготой болгох зорилготой.

 

Залуучуудад эрүүл, идэвхтэй амьдралын хэв маяг, эх оронч үзлийг төлөвшүүлэх, ажил мэргэжлийн чиг баримжаа олгохсургалт 9 дүгээр сарын 2-ноос эхлэх ажээ.


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!