Үлийн цагаан оготнотой тэмцэж байна

🕔 2020/04/14 13:18

Дундговь аймгийн хэмжээнд 10 сумын 100 000 га бэлчээрт үлийн цагаан оготнотой тэмцэх ажлыг зохион байгуулж байна. Бэлчээр талхлагдсан, бэлчээрийн хортон мэрэгч ихтэй Луус, Сайхан-Овоо, Сайнцагаан, Эрдэнэдалай, Адаацаг, Дэлгэрцогт, Дэрэн, Цагаандэлгэр, Говь-Угтаал сумын 30 000 га бэлчээрт микробиологийн 60 тн бактержуулсан будааг цацах бөгөөд энэхүү үйл ажиллагааг дээрх сумдын ЗДТГ зохион байгуулж, ХХААГ-аас хяналт тавьж ажиллах аж. Мөн дээрх есөн сум болон Гурвансайхан сумын  70 000 га бэлчээрт энгийн механик аргаар буюу оготнын нүхийг утах, цөмлөх зэрэг ажлыг зохион байгуулахаар төлөвлөсөн байна.   
 
Д.Алтантогос

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!