Микробиологийн аргаар үлийн цагаан оготнотой тэмцэх ажлыг зохион байгуулж байна

🕔 2021/05/04 12:17

 

 

Микробиологийн аргаар үлийн цагаан оготнотой тэмцэх ажлыг зохион байгуулж байна

 

Тавдугаар сарын 1-15-ны хооронд Дундговь аймагт микробиологийн аргаар үлийн цагаан оготнотой тэмцэх, устгах ажлыг зохион байгуулж байна.

Энэ хугацаанд бэлчээр талхлагдсан, бэлчээрийн хортон мэрэгч ихтэй Адаацаг, Говь-Угтаал, Дэрэн, Дэлгэрцогт, Сайнцагаан, Сайхан-Овоо, Цагаандэлгэр сумын 20,0 мян/га талбайд микробиологийн 40 тн бактержуулсан будааг цацах ажээ.

ХХААХҮЯ-наас тус аймагт хуваарилсан 40 тн бактержуулсан бэлдмэлийг дээрх сумдад хүргүүлжээ.

Тодруулбал, Адаацаг сумын 5000 га талбайд 10 тн, Говь-Угтаал сумын 2000 га талбайд 4 тн, Дэрэн сумын 3000 га талбайд 6 тн, Дэлгэрцогт сумын 3000 га талбайд 6 тн, Сайнцагаан сумын 2000 га талбайд 4 тн, Сайхан-Овоо сумын 2000 га талбайд 4 тн, Цагаандэлгэр сумын 3000 га талбайд 6 тн бэлдмэлийг тус тус хуваарилжээ.

 

Улс орон даяар бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байгаа учраас ХХААГ-аас үлийн цагаан оготны тархалтыг зогсоох ажлыг ковидын нөхцөл байдлыг харгалзан зохион байгуулж байгаа аж.


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!