ЗАР »
- ***Эрдэнэс таван толгой ХК-ны хувьцааны дансыг Анужин төвийн 1 давхарт байрлаж буй "Гүүдсек" ҮЦК нээн иргэдэд үйлчилж байна. Утас: 80596484***
- ***Нүүдлийн сууц Вагончиг захиалгаар хийж байна. Ирж vзвэл Малчин-3-2-т. Утас: 89259894: 89168699***
- *** Зоогт байрлалтай, гэрчилгээтэй, хоосон хашаа зарна. Утас: 86702557***
- ***Дэлгэрхангай плаза"-гийн 2 давхарт бичиг хэрэг, бэлэг дурсгалын тасагт шинэ бараа ирлээ. Утас: 88932029***
- ***"Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга"-ын уран бүтээлчдийн "БИД МАРТАХГҮЙ" тоглолт 2019.03.11-ний 19.00 цагт тоглоно. Билетын касс: 88176565, 70592393***
- ***МХС ХХК-ийн үйлчилгээнд элдэв\Шилэн кабель, худаг, сувагчлалд халдах, хулгайлах\ зөрчил илэрсэн тохиолдолд 70593876, 70593701, 89025901, 95955901 дугаарын утсанд мэдэгдэнэ үү? МХС ХХК-ийн Дундговь аймгийн газар***
- ***Яаралттай малчин ажилд авна. Утас: 98124990***
- *** Фургон машин болон мотор зарна. Утас: 88655983***
- ***Цэцийн шигшсэн нүүрс шуудайгаар зарж байна. Үнэ 12000т: хаяг: Мандалын2-13-т. Утас:88598788 хүргэлт 5аас дээш үнэгүй***
- ***Таксиний эрхтэй Матиз зарна. Утас: 88268401***
- ***1-2 өрөө байр яаралтай түрээслэж сууна. Утас: 89999101***
- ***Аймгийн төвд гал тогоо нь тусдаа нэг өрөө байр яаралтай зарна. Утас: 98209590, 99109518***
- +**Цэцийн шигшсэн нүүрс шуудайгаар зарж байна. Үнэ12000 т хаяг: Мандалын2-13т утас: 88598788 хүргэлт 5-аас дээш үнэгүй***
- ***Аргал, хѳрзөн авна. Утас. 85112290, 86575714***
- ***Түлшний мод байнга хөрөөдөж байна. Гагнуур хийнэ. Хайч хутга ирлэнэ. 3*4 харьцаатай шинээр барьсан ,орос төмөртэй амбаар зарна. Үхрийн аргал машинаар (пронтер) зарна. Утас: 88593484. 85753484***
- ***Спорт заалны урд талын 10-р байранд 53,4м2 3 өрөө дулаахан байр зарна. Утас: 89051878***
- ***Арьс элддэг машин авна. Утас: 99966637***
- ***Хашаа, байшин авна. Утас:80080815 1***
- ***Малын хороо, байшин сууц барих төмөр замын дэр мод зарна. Аймагт. ( 2метр70см урттай 28см өргөн 20см зузаантай ) Утас: 80110609***
- ***Нисэхийн баруун талд гэрчилгээтэй 5 айлын газар зарна. Утас: 89909061***
“Pfizer” шаардлагатай тохиолдолд “омикрон”-ы вакциныг гуравдугаар сар гэхэд гарган авна
🕔 2021/12/08 16:35
"Pfizer” компани коронавирусний "омикрон” хувилбарын эсрэг шинэ вакцин шаардлагатай болсон тохиолдолд гуравдугаар сар гэхэд гарган авах боломжтой гэж тус компанийн тэргүүн Альберт Бурла мягмар гарагт мэдэгджээ. Мөн вирусний эсрэг эм нь шинэ хувилбарын эсрэг үйлчилнэ гэдэгт итгэлтэй байна хэмээн хэлсэн байна.
"Wall Street Journal” сониноос зохион байгуулдаг "Гүйцэтгэх захирлуудын зөвлөлийн дээд түвшний уулзалт"-ын үеэр А.Бурлагаас "омикрон” хувилбарт зориулсан вакциныг гарган авах ажил үргэлжилж байгаа эсэхийг тодруулахад, ийм вакцин шаардлагатай тохиолдолд бид гуравдугаар сар гэхэд гарган авах боломжтой гэж бодож байна хэмээн хариулжээ. Түүнчлэн одоогоор шинэ вакцин шаардлагатай эсэх нь тодорхойгүй байгааг онцлоод, энэ бүхэн ойрын долоо хоногуудад тодорхой болно гэв.
А.Бурла "Pfizer”-ын дотуур ууж хэрэглэдэг вирусний эсрэг эм болох "Паксловид”-ын талаарх асуултад, "Бид эмээ саяхан илрээд буй шинэ хувилбар, мөн өмнө нь илэрсэн бүх хувилбарын эсрэг үйлчилнэ гэдэгт маш их итгэлтэй байна”. Ихэнх мутаци өргөс уураг дээр явагдаж байгаа бол протеазын дарангуйлагч эм нь уг уурагт "ажилладаггүй” гэж тэрбээр тайлбарласан байна.
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Санал болгох
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!