ЗАР »
- ***Эрдэнэс таван толгой ХК-ны хувьцааны дансыг Анужин төвийн 1 давхарт байрлаж буй "Гүүдсек" ҮЦК нээн иргэдэд үйлчилж байна. Утас: 80596484***
- ***Нүүдлийн сууц Вагончиг захиалгаар хийж байна. Ирж vзвэл Малчин-3-2-т. Утас: 89259894: 89168699***
- *** Зоогт байрлалтай, гэрчилгээтэй, хоосон хашаа зарна. Утас: 86702557***
- ***Дэлгэрхангай плаза"-гийн 2 давхарт бичиг хэрэг, бэлэг дурсгалын тасагт шинэ бараа ирлээ. Утас: 88932029***
- ***"Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга"-ын уран бүтээлчдийн "БИД МАРТАХГҮЙ" тоглолт 2019.03.11-ний 19.00 цагт тоглоно. Билетын касс: 88176565, 70592393***
- ***МХС ХХК-ийн үйлчилгээнд элдэв\Шилэн кабель, худаг, сувагчлалд халдах, хулгайлах\ зөрчил илэрсэн тохиолдолд 70593876, 70593701, 89025901, 95955901 дугаарын утсанд мэдэгдэнэ үү? МХС ХХК-ийн Дундговь аймгийн газар***
- ***Яаралттай малчин ажилд авна. Утас: 98124990***
- *** Фургон машин болон мотор зарна. Утас: 88655983***
- ***Цэцийн шигшсэн нүүрс шуудайгаар зарж байна. Үнэ 12000т: хаяг: Мандалын2-13-т. Утас:88598788 хүргэлт 5аас дээш үнэгүй***
- ***Таксиний эрхтэй Матиз зарна. Утас: 88268401***
- ***1-2 өрөө байр яаралтай түрээслэж сууна. Утас: 89999101***
- ***Аймгийн төвд гал тогоо нь тусдаа нэг өрөө байр яаралтай зарна. Утас: 98209590, 99109518***
- +**Цэцийн шигшсэн нүүрс шуудайгаар зарж байна. Үнэ12000 т хаяг: Мандалын2-13т утас: 88598788 хүргэлт 5-аас дээш үнэгүй***
- ***Аргал, хѳрзөн авна. Утас. 85112290, 86575714***
- ***Түлшний мод байнга хөрөөдөж байна. Гагнуур хийнэ. Хайч хутга ирлэнэ. 3*4 харьцаатай шинээр барьсан ,орос төмөртэй амбаар зарна. Үхрийн аргал машинаар (пронтер) зарна. Утас: 88593484. 85753484***
- ***Спорт заалны урд талын 10-р байранд 53,4м2 3 өрөө дулаахан байр зарна. Утас: 89051878***
- ***Арьс элддэг машин авна. Утас: 99966637***
- ***Хашаа, байшин авна. Утас:80080815 1***
- ***Малын хороо, байшин сууц барих төмөр замын дэр мод зарна. Аймагт. ( 2метр70см урттай 28см өргөн 20см зузаантай ) Утас: 80110609***
- ***Нисэхийн баруун талд гэрчилгээтэй 5 айлын газар зарна. Утас: 89909061***
АНУ-д “Pfizer”-ын вакциныг 5-11 насны хүүхдүүдэд хэрэглэхийг зөвшөөрөв
🕔 2021/11/03 13:52
АНУ-ын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн /CDC/ дарга, доктор Рошель Валеньски "Pfizer/BioNTech” компанийн "COVID-19”-ийн вакциныг 5-11 насны хүүхдүүдэд хэрэглэхийг зөвшөөрснөө мягмар гаргийн орой мэдэгдлээ.
"Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв энэхүү вакциныг АНУ-ын 28 сая орчим хүүхдэд тарихыг зөвлөж, вакцинжуулалтын ажлыг аль болох ойрын хугацаанд эхлүүлэхийг зөвшөөрч байна” гэж тус агентлагийн мэдэгдэлд цохон тэмдэглэжээ.
Р.Валеньски хэлэхдээ, "Шинжлэх ухааны ачаар бид "COVID-19” халдварын эсрэг тэмцэлд дахин нэг алхмаар урагшилж байна. Олон сая эцэг эх хүүхдүүдээ вакцинд хамруулахыг хүсэж байгаа. Энэхүү шийдвэрийн дагуу 28 сая орчим хүүхэд "COVID-19”-ийн вакцинд хамрагдах боломж бүрдэж байна. Миний бие ээж хүний хувьд, вакцины талаар тодруулах зүйл байгаа эцэг эхчүүдэд хүүхдийн эмч, сургуулийн сувилагч, өөрт ойр эм зүйчтэйгээ ярилцаж, вакцин болон түүний ач холбогдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг зөвлөж байна” гэжээ.
Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Хүнс, эмийн чанарын хяналтын газар /FDA/ "Pfizer”-ын вакциныг 5-11 насны хүүхдүүдэд яаралтай журмаар хэрэглэхийг зөвлөсөн юм. Энэхүү насны хүүхдүүдэд 10 микрограмм буюу 12-оос дээш насныханд тарьж буйгаас гурав дахин бага тунг тарина. АНУ-д одоогоор өсвөр насныханд "Pfizer”-ын вакциныг л хэрэглэхийг зөвшөөрөөд байгаа бөгөөд "Moderna”, "Johnson & Johnson Janssen”-ы вакциныг судлах ажил үргэлжилж байгаа юм.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Санал болгох
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!