ЗАР »
- ***Эрдэнэс таван толгой ХК-ны хувьцааны дансыг Анужин төвийн 1 давхарт байрлаж буй "Гүүдсек" ҮЦК нээн иргэдэд үйлчилж байна. Утас: 80596484***
- ***Нүүдлийн сууц Вагончиг захиалгаар хийж байна. Ирж vзвэл Малчин-3-2-т. Утас: 89259894: 89168699***
- *** Зоогт байрлалтай, гэрчилгээтэй, хоосон хашаа зарна. Утас: 86702557***
- ***Дэлгэрхангай плаза"-гийн 2 давхарт бичиг хэрэг, бэлэг дурсгалын тасагт шинэ бараа ирлээ. Утас: 88932029***
- ***"Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга"-ын уран бүтээлчдийн "БИД МАРТАХГҮЙ" тоглолт 2019.03.11-ний 19.00 цагт тоглоно. Билетын касс: 88176565, 70592393***
- ***МХС ХХК-ийн үйлчилгээнд элдэв\Шилэн кабель, худаг, сувагчлалд халдах, хулгайлах\ зөрчил илэрсэн тохиолдолд 70593876, 70593701, 89025901, 95955901 дугаарын утсанд мэдэгдэнэ үү? МХС ХХК-ийн Дундговь аймгийн газар***
- ***Яаралттай малчин ажилд авна. Утас: 98124990***
- *** Фургон машин болон мотор зарна. Утас: 88655983***
- ***Цэцийн шигшсэн нүүрс шуудайгаар зарж байна. Үнэ 12000т: хаяг: Мандалын2-13-т. Утас:88598788 хүргэлт 5аас дээш үнэгүй***
- ***Таксиний эрхтэй Матиз зарна. Утас: 88268401***
- ***1-2 өрөө байр яаралтай түрээслэж сууна. Утас: 89999101***
- ***Аймгийн төвд гал тогоо нь тусдаа нэг өрөө байр яаралтай зарна. Утас: 98209590, 99109518***
- +**Цэцийн шигшсэн нүүрс шуудайгаар зарж байна. Үнэ12000 т хаяг: Мандалын2-13т утас: 88598788 хүргэлт 5-аас дээш үнэгүй***
- ***Аргал, хѳрзөн авна. Утас. 85112290, 86575714***
- ***Түлшний мод байнга хөрөөдөж байна. Гагнуур хийнэ. Хайч хутга ирлэнэ. 3*4 харьцаатай шинээр барьсан ,орос төмөртэй амбаар зарна. Үхрийн аргал машинаар (пронтер) зарна. Утас: 88593484. 85753484***
- ***Спорт заалны урд талын 10-р байранд 53,4м2 3 өрөө дулаахан байр зарна. Утас: 89051878***
- ***Арьс элддэг машин авна. Утас: 99966637***
- ***Хашаа, байшин авна. Утас:80080815 1***
- ***Малын хороо, байшин сууц барих төмөр замын дэр мод зарна. Аймагт. ( 2метр70см урттай 28см өргөн 20см зузаантай ) Утас: 80110609***
- ***Нисэхийн баруун талд гэрчилгээтэй 5 айлын газар зарна. Утас: 89909061***
Д.Ганбат: Засгийн газраас ямар нэг зүйл горьдсон юм байхгүй
🕔 2021/11/01 14:45
УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, бүлгийн хурлаас гарсан шийдвэрийн талаар АН-ын бүлгээс мэдээлэл хийлээ. Бүлгийн дарга Д.Ганбат "Өнөөдрийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ. Нэгдүгээрт, Монгол Улсын 2022 оны төсвийн Үндэсний аудитын дүгнэлтийг, мөн Засгийн газраас өргөн мэдүүлсэн 2022 оны төсвийн төсөлд өгсөн санал дүгнэлтийг сонссон. АН-ын бүлэг удахгүй санал дүгнэлтээ өгөх болно" гэв.
Ингээд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
-АН-ын бүлэг дотоод зөрчлийн асуудлаа хэлэлцсэн үү. Бүлгийн албан ёсны дарга нь хэн бэ?
-Би албан ёсны дарга нь. Ажлаа хэвийн хийж байна.
-Улсын төсвийг өргөн бариад зөндөө хугацаа өнгөрлөө. Гэтэл цөөнхийн бүлэг санал дүгнэлтээ одоо болтол өгөөгүй нь ямар учир шалтгаантай вэ?
-Хуулийнхаа дагуу явж байна. Хоёрдугаар хэлэлцүүлэгт АН-ын бүлэг дүгнэлтээ гаргаж өгөх ёстой байдаг. 2022 оны төсөв 18 их наядын зарлагатай, 15 их наядын орлоготой төсөл байна лээ. Мөн 440 гаруй арга хэмжээг санхүүжүүлсэн төсөл байна. Үүний 62 нь тодорхой биш байна лээ. Үүнд санал дүгнэлтээ гаргаж өгнө.
-Таныг Засгийн газраас сайдын гурван суудал нэхсэн гээд байгаа. Энэ асуудал юу болсон бэ?
-Засгийн газраас ямар нэг зүйл горьдсон юм байхгүй. Хуулийн дагуу ч боломжгүй. Гэхдээ Монгол Улсын төлөө тодорхой хэмжээнд хамтарч ажиллах ёстой.
Санал болгох
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!