Малчид малаа ариутгах, халдваргүйжүүлэх боломжтой боллоо

🕔 2021/11/10 15:53

 

 

Малчид малаа ариутгах, халдваргүйжүүлэх боломжтой боллоо

 

Дундговь аймгийн Өлзийт, Өндөршил суманд тус бүр мал угаалгын 2 ванн барьж, улсын комисст хүлээлгэн өгчээ.

Эдгээр ванныг барих санхүүжилтийг НҮБ-ын ХАА-г хөгжүүлэх Олон улсын сангийн Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил төслөөс 70 хувь, аймгийн Орон нутгийн хөгжлийн сангаас 30 хувийг гаргаж, "ЮуБиЖи” ХХК гүйцэтгэсэн байна.

Өндөршил сумын хувьд 189000 малтай. Өмнө нь мал угаалгын 2 ваннтай байсан бол одоо 4 болсон тул бүх малаа угаалгад оруулах боломжтой болжээ. Өлзийт сумын хувьд өмнө мал угаалгын ванн байгаагүй аж.

Тус сум 5 багтай, 330,0 гаруй мянган малтай. Газар нутгийн хувьд аймгийн хамгийн том сум юм. Өмнө нь ганц нэг малчид хувиараа мал угаалгын ванн барьж ашиглаж байсан ба бусад малчдын хувьд малаа шүрших байдлаар эрүүл мэндийг нь хамгаалж байсан.

Харин мал угаалгын хоёр ваннтай болсноор 2 багийн малчид малаа ариутгах, халдваргүйжүүлэх боломжтой болж байгаа ба цаашдаа бусад багаа мөн ийм ваннтай болгох хэрэгцээтэй байгааг сумын Засаг даргын орлогч Х.Шинэбаатар танилцуулав.

 

Тэрээр мөн мал угаалгын ванныг ашиглалтад оруулснаар малын эрүүл мэндийг хамгаалах, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой гэлээ.


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!