12 дугаар сард олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй байна

🕔 2021/11/08 18:02

 

 

12 дугаар сард олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй байна

 

УЦУОШГ-аас гаргасан 2021 оны 11-р сараас 2022 оны 2-р сар хүртэлх хүйтнийулирлын уур амьсгалын тойм мэдээгээр агаарын дундаж хэм Дундговь аймгийн ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим,12 дугаар сард дунджаас дулаан байх төлөвтэй байна.

11 дүгээр сард агаарын хэм аймгийн нутгийн өмнөд хэсгээр -2-оос -8°C, бусад нутгаар -8-аас -16°C хүйтэн,12 дугаар сард нутгийн өмнөд хэсгээр -8-аас -14°С, бусад нутгаар -15-аас -23°С хүйтэн,1 дүгээр сарднутгийн өмнөд хэсгээр -10-аас -16°С, бусад нутгаар -17-оос -25°С хүйтэн байдаг байна.

Тэгвэл энэ жил агаарын дундаж хэм 11 дүгээр сард ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим, 12 дугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, харин ирэх оны 1, 2 дугаар сард агаарын дундаж температур ихэнх нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Хур тунадас 11 дүгээр сард нутгийн хойд хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас бага, 12 дугаар сард нийт нутгаар олон жилийн дунджаас бага, ирэх оны 1 дүгээр сард нутгийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, хоёрдугаар сард нутгийн зүүн хойд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй.Ихэнхдээ 11 дүгээр сараас ирэх оны 2 дугаар сар хүртэл ихэнх нутгаар 0–2 мм хур тунадас, цас ордог ажээ.


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!