Эрэгтэйчүүдийн дундаж наслалт, эмэгтэйчүүдийнхээс бага байна

🕔 2018/11/12 13:48

 

 

Эрэгтэйчүүдийн дундаж наслалт, эмэгтэйчүүдийнхээс бага байна

 

Дундговь аймгийн иргэний нийгмийн байгууллагуудын сүлжээ Төрийн бус байгууллагаас аймгийн Засаг даргатай гэрээ байгуулсны үндсэн дээр аймгийн жендэрийн нөхцөл байдлын судалгаа хийжээ.

Судалгаа үнэлгээгээр эрэгтэйчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдийнхээс бага, хөдөөд гэр бүлгүй малчин залуучууд нэмэгдсэн, шийдвэр гаргах түвшинд эрэгтэйчүүдийн тоо давамгай байгаа бол эрүүл, мэнд боловсролын салбарт ажиллагсдын дийлэнхийг эмэгтэйчүүд бүрдүүлж байгаа зэрэг асуудлуудыг гаргаж тавьжээ.

Мөн хэлтэс, агентлагийн дарга нар, төрийн албан хаагчид, бизнес эрхлэгчид, иргэдийн хувьд жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль болон Жендерийн эрх тэгш байдлыг хангах Үндэсний хөтөлбөрийн талаар ойлголт тааруу, аймгийн салбар хорооны үйл ажиллагааны талаар мэдээлэлгүй, нийтийн дунд жендерийн талаархи хэвшмэл ойлголт давамгайлсан, иргэдэд жендерийн талаархи сургалт, сурталчилгааны ажил төдийлөн хийгдээгүй, төр, ТББ, хувийн хэвшил, хэвлэл мэдээллийн байгууллагуудын хамтын ажиллагаа, оролцоо сул байдалтай байгаа юм.

Шийдвэр гаргах түвшинд эрэгтэйчүүдийн оролцоо давамгай байгаа бол сургууль, эмнэлэг гээд төрийн үйлчилгээний салбарт эмэгтэйчүүдийн оролцоо давамгайлж, харин нийгэм, олон нийт, гэр бүлийн түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо давамгайлж буй.

Судалгааны дүнгээс харахад иргэд эрэгтэй хүүхдүүдээ ахлах ангид сургалгүй мал маллуулж, ажил хийлгэдэг бол эмэгтэй хүүхдүүдээ сургуульд сургах хандлага давамгайлж байгаагаас ирээдүйд нийгэмд эрэгтэй эмэгтэй хүмүүсийн жендэрийн нөхцөлд байдалд сөрөг үр дүн гарах магадлалтай байна.

Сүүлийн хоёр жилийн байдлаар нас барж байгаа хүмүүсийн олонх нь эрэгтэйчүүд, тэтгэврийн насны иргэдийн дийлэнх нь буюу 63 хувь эмэгтэйчүүд байгаа учраас эрэгтэйчүүдийн дундаж наслалтыг нэмэгдүүлэхэд анхаарах шаардлага байгаа ажээ.Жендерийн нөхцөл байдалд хийсэн энэхүү судалгааны дүнд үндэслэн Жендерийн тэгш байдлын аймгийн дэд хөтөлбөрийг гарган хэрэгжүүлэхээр болжээ.


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!