Дундговийн 50 сурагч ”Иргэний андгай” өргөлөө

🕔 2016/11/28 12:54

 

Монгол Улсыг тунхагласны 92 жилийн ойг угтан Дундговь аймгийн Ерөнхий боловсролын сургуулиудын 16 нас хүрсэн сурагчдын төлөөлөл Монгол Улсын "Иргэний андгай”-гаа өргөлөө.

 

Залуу хойч үед эх оронч үзлийг төлөвшүүлэх, эх орноороо бахархах, үүрэг хариуцлагаа ухамсарлах, эх орондоо хэрэгтэй иргэн байх үзлийг төлөвшүүлэх зорилгоор уг арга хэмжээг зохион байгуулдаг байна. Энэ удаагийн Иргэний андгай өргөх ёслолд 50 сурагч оролцсон бөгөөд мэдлэг боловсролтой, энэрэнгүй, иргэний үүргээ биелүүлдэг журамт иргэн байхаа андгайллаа.

Андгай өргөх ёслолыг ЗДТГазар, Хууль зүйн хэлтэс, ГБХЗХГ, Улсын бүртгэлийн хэлтэс,ТТХТ-тай хамтран зохион байгуулсан юм. 

Эх сурвалж: Дундговь аймгийн ЗДТГ

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!