Гэмт хэргийн улмаас 83 иргэн хохирч, 39 хүн гэмтжээ

🕔 2021/06/18 17:08

 

Гэмт хэргийн улмаас 83 иргэн хохирч, 39 хүн гэмтжээ


Дундговь аймгийн Цагдаагийн газрын мэдээлснээр тус аймагт энэ оны тавдугаар сард гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 598 гомдол мэдээлэл ирж, шалгагдсан ба нийт 88 гэмт хэрэг бүртгэгджээ.

Бүртгэгдсэн гэмт хэргийн тоог өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 12-оор буурсан бол энэ оны 4 дүгээр сард бүртгэгдсэн гэмт хэргийн тоотой харьцуулахад 6-аар өссөн дүнтэй байна.

Гэмт хэргийн улмаас 83 иргэн хохирч, 39 хүн гэмтсэн ба нийт нийт 73 хүн холбогдон шалгагджээ.

Хэдийгээр гэмт хэргийн гаралт буурсан ч гэсэн өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад гэмт хэрэгт холбогдогчийн тоо 11,0 хувиар өссөн аж. Тэдгээрийн 9,5 хувь нь эмэгтэй, 49.3 хувь нь малчин, 31,5 хувь нь ажилгүй иргэд байна.

Нийт гэмт хэргийн 30,7 хувийг согтуугаар, 11,6 хувийг бүлэглэн үйлдсэн, 3,4 хувийг гэр бүлийн хүчирхийлэл, 3,4 хувийг хүүхэд оролцсон гэмт хэрэг тус тус эзэлж байна.

Гэмт хэргийн илрүүлэлттусаймагт 59,4 хувьтай байгааба энэ ньөмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахадөссөн үзүүлэлттэй байна.

Харин энэсард 4550 зөрчил шалгагдаж,4528 зөрчлийг шийдвэрлэн, зөрчил гаргасан 4399 иргэнийг 160.6 сая төгрөгөөр торгосон байна. Үүнээс тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг хэргээр 95 хүнийг торгож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийгхасаж, 31 хүнд баривчлах шийтгэл тус тус ногдуулжээ.

 

Тавдугаар сард71 хүн эрүүлжүүлэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 111 хүнээрбуюу 60,9 хувиар буурсан байна.


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!