ЗАР »
- ***Эрдэнэс таван толгой ХК-ны хувьцааны дансыг Анужин төвийн 1 давхарт байрлаж буй "Гүүдсек" ҮЦК нээн иргэдэд үйлчилж байна. Утас: 80596484***
- ***Нүүдлийн сууц Вагончиг захиалгаар хийж байна. Ирж vзвэл Малчин-3-2-т. Утас: 89259894: 89168699***
- *** Зоогт байрлалтай, гэрчилгээтэй, хоосон хашаа зарна. Утас: 86702557***
- ***Дэлгэрхангай плаза"-гийн 2 давхарт бичиг хэрэг, бэлэг дурсгалын тасагт шинэ бараа ирлээ. Утас: 88932029***
- ***"Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга"-ын уран бүтээлчдийн "БИД МАРТАХГҮЙ" тоглолт 2019.03.11-ний 19.00 цагт тоглоно. Билетын касс: 88176565, 70592393***
- ***МХС ХХК-ийн үйлчилгээнд элдэв\Шилэн кабель, худаг, сувагчлалд халдах, хулгайлах\ зөрчил илэрсэн тохиолдолд 70593876, 70593701, 89025901, 95955901 дугаарын утсанд мэдэгдэнэ үү? МХС ХХК-ийн Дундговь аймгийн газар***
- ***Яаралттай малчин ажилд авна. Утас: 98124990***
- *** Фургон машин болон мотор зарна. Утас: 88655983***
- ***Цэцийн шигшсэн нүүрс шуудайгаар зарж байна. Үнэ 12000т: хаяг: Мандалын2-13-т. Утас:88598788 хүргэлт 5аас дээш үнэгүй***
- ***Таксиний эрхтэй Матиз зарна. Утас: 88268401***
- ***1-2 өрөө байр яаралтай түрээслэж сууна. Утас: 89999101***
- ***Аймгийн төвд гал тогоо нь тусдаа нэг өрөө байр яаралтай зарна. Утас: 98209590, 99109518***
- +**Цэцийн шигшсэн нүүрс шуудайгаар зарж байна. Үнэ12000 т хаяг: Мандалын2-13т утас: 88598788 хүргэлт 5-аас дээш үнэгүй***
- ***Аргал, хѳрзөн авна. Утас. 85112290, 86575714***
- ***Түлшний мод байнга хөрөөдөж байна. Гагнуур хийнэ. Хайч хутга ирлэнэ. 3*4 харьцаатай шинээр барьсан ,орос төмөртэй амбаар зарна. Үхрийн аргал машинаар (пронтер) зарна. Утас: 88593484. 85753484***
- ***Спорт заалны урд талын 10-р байранд 53,4м2 3 өрөө дулаахан байр зарна. Утас: 89051878***
- ***Арьс элддэг машин авна. Утас: 99966637***
- ***Хашаа, байшин авна. Утас:80080815 1***
- ***Малын хороо, байшин сууц барих төмөр замын дэр мод зарна. Аймагт. ( 2метр70см урттай 28см өргөн 20см зузаантай ) Утас: 80110609***
- ***Нисэхийн баруун талд гэрчилгээтэй 5 айлын газар зарна. Утас: 89909061***
Гэмт хэрэг 77.8 хувиар өсчээ
🕔 2020/03/18 15:18
Дундговь аймгийн статистик мэдээгээр 2020 оны эхний хоёр сарын байдлаар тус аймагт 80 гэмт хэрэг бүртгэгдэж, энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 35 хэргээр буюу 77.8 хувиар өссөн байна. Өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад бусдын эд хөрөнгийн хулгай найман тохиолдлоор, залилангийн хэрэг гурваар, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын хэрэг 11 тохиолдлоор тус тус өссөн үзүүлэлттэй байна. Өнгөрсөн оны хоёрдугаар сарын байдлаар хүчиндэх гэмт хэрэг гараагүй байсан бол энэ жил дөрөв гарчээ.
Эмэгтэй хүн оролцсон гэмт хэрэг дөрөв, согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг зургаа, бүлэглэн үйлдсэн гэмт хэрэг долоо бүртгэгдсэн бол гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдсэн болон насанд хүрээгүй хүн оролцсон гэмт хэргүүд бүртгэгдээгүй байна. Гэмт хэргийн улмаас иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад учирсан 197,5 сая төгрөгийн хохирлын 12,5 сая төгрөгийн хохирлыг мөрдөн байцаалтын шатанд нөхөн төлүүлж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын нөхөн төлүүлэлт 6,5 хувьтай байна.
Гэмт хэргийн улмаас 78 иргэн хохирч, гурван хүн нас барж, 27 хүн гэмтсэн нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулбал хохирсон хүний тоо 69.6 хувиар, гэмтсэн хүн 68.7 хувиар өсч, нас барсан хүний тоо 25 хувиар буурчээ. Гэмт хэрэгт нийт 12 хүн холбогдон шалгагдсан байна.
Д.Алтантогос
Санал болгох
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!