Төгсөх ангийн сурагчдад 9GB дата бүхий үнэгүй дугаар олгоно

🕔 2020/04/29 14:49

Энэ жил 12 дугаар анги төгсөх сурагчдад ЭЕШ-д цахимаар бэлтгэхэд дэмжлэг үзүүлж, Мобиком компаниас 9GB дата бүхий үнэгүй дугаар олгож эхэллээ.

COVID-19 халдвараас урьдчилан сэргийлж өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, ЕБС-ийн хичээлийг зогсоосон нь энэ жил 12 дугаар анги төгсөх сурагчдад хүндхэн нөхцөл байдал бий болгоод байгаа.

Дундговь аймгийн хувьд 12 жилийн сургалттай долоон сургууль Сайнцагаан, Дэлгэрхангай, Эрдэнэдалай, Гурвансайхан суманд байдаг ба 2020 онд  411 хүүхэд 12 дугаар анги төгсч, ЭЕШ өгөхөөр бүртгүүлсэн. Тэдний хувьд бүх хичээлээ цахимаар үзэж, ЭЕШ-даа бэлтгэж байгаа. Тиймээс хүүхэд бүрт  цахимаар суралцах боломжийг ийнхүү олгож байгаа аж. Хөдөө сумдад байгаа төгсөх ангийн сурагчид сумынхаа Мобикомын "агент” үйлчилгээнээс дээрх үнэгүй дугаарыг авч, ашиглах боломжтой ажээ.    

Д.Алтантогос

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!