ДЭРЭН, ГОВЬ-УГТААЛ СУМЫН УДИРДЛАГА УЛААНБААТАР ДАХЬ ИРГЭДДЭЭ ӨВЛИЙН ИДШИЙГ ХҮРГЭЖ БАЙНА

🕔 2020/12/03 22:28
Цар тахлын хөл хориотой энэ үед Дундговь аймгийн Дэрэн,Говь-Угтаал сумын удирдлага нар цаг үеийн нөхцөл байдлыг үнэлэн санаачилга гаргаж Улаанбаатар хот дахь уугуул иргэддээ өвлийн идэш хүргэх ажлыг зохион байгуулж байна. Дэрэн сум өнгөрсөн сарын 30-нд 65 айлд 15 тонн өвлийн идшийг хүргэсэн бол Говь-Угтаал сум мөн ийм "Өвлийн идэш" гэсэн ажиллагаа өрнүүлэн 12-р сарын 5-нд Улаанбаатар луу хүргэлт хийхээр зохион байгуулжээ.  Аймаг, хотын иргэд хоорондоо зорчих боломжгүй энэ үед малчиддаа болон, Улаанбаатар дахь уугуул иргэддээ чирэгдэлгүйгээр өвлийн идшийг хүргэсэн Говь-Алтай аймгийн жишээг ийнхүү Дундговь аймгийн зарим сум хэрэгжүүлсэнд иргэд талархалтай байна.
С.ПҮРЭВСҮРЭН

ДЭРЭН, ГОВЬ-УГТААЛ СУМЫН УДИРДЛАГА УЛААНБААТАР ДАХЬ ИРГЭДДЭЭ ӨВЛИЙН ИДШИЙГ ХҮРГЭЖ БАЙНА

 


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!