Л.Чинбат: Улс төр биш ажил хийе

🕔 2016/09/06 08:24

Л.Чинбат: Улс төр биш ажил хийе

 

Хэл амаараа биш гар хөлөөрөө, тархи толгойгоороо
 
Монголоо гэсэн залуус шууд УИХ-ын гишүүн болно хэмээн хар залуугаараа сэтэр сэнтийд зүтгэж байхаар үнэн голоосоо эх орныхоо хөгжлийн төлөө санаа зовнидог, хувь нэмрээ оруулъя гэж боддог бол хамгийн их боловсон хүчний дутагдалтай байгаа засаг захиргааны анхан шатны нэгжүүд болох дүүрэг хорооны, аймаг сум багийн өдөр тутмын ажилд хүчин зүтгэж бие сэтгэлээ зориулаасай гэж хүсэж байна.
 
Миний бие ч гэсэн энэ үгийг зүгээр нэг хэлээд өнгөрөөх биш өөрийн биеэр хийж үзүүлж үлгэрлэе гэж бодлоо. Иймд амьдралынхаа 20 гаруй жилийг ажиллаж амьдарч өнгөрүүлсэн Сэлэнгэ аймгийнхаа засаг даргын ажилд өөрийн нэрийг дэвшүүлж өдийг хүртэл хуримтуулсан мэдлэг туршлагаа энэ аймгийг загвар аймаг болгохын төлөө, хүн ардынх нь хөгжлийн төлөө харамгүй зориулж хоёргүй сэтгэлээр зүтгэн ажиллахаар шийдлээ.

Намайг дэмжээрэй! Үүнд нам ямар ч хамаагүй.
Гэрээ засаад, биеэ зассан бизнесийн бусад лидерүүдээ ч мөн нэг нэг аймаг даан авч удирдан чин сэтгэлээсээ хөгжүүлээсэй гэж хүсэж бас уриалж байна. Чадах хүн олон бий!

Share хийж бусад бизнесийн лидерүүддээ хүргэцгээе.

https://www.facebook.com/1671625129786188/photos/a.1671649013117133.1073741828.1671625129786188/1728076797474354/?type=3&theater

 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!