ЗАР »
- ***Эрдэнэс таван толгой ХК-ны хувьцааны дансыг Анужин төвийн 1 давхарт байрлаж буй "Гүүдсек" ҮЦК нээн иргэдэд үйлчилж байна. Утас: 80596484***
- ***Нүүдлийн сууц Вагончиг захиалгаар хийж байна. Ирж vзвэл Малчин-3-2-т. Утас: 89259894: 89168699***
- *** Зоогт байрлалтай, гэрчилгээтэй, хоосон хашаа зарна. Утас: 86702557***
- ***Дэлгэрхангай плаза"-гийн 2 давхарт бичиг хэрэг, бэлэг дурсгалын тасагт шинэ бараа ирлээ. Утас: 88932029***
- ***"Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга"-ын уран бүтээлчдийн "БИД МАРТАХГҮЙ" тоглолт 2019.03.11-ний 19.00 цагт тоглоно. Билетын касс: 88176565, 70592393***
- ***МХС ХХК-ийн үйлчилгээнд элдэв\Шилэн кабель, худаг, сувагчлалд халдах, хулгайлах\ зөрчил илэрсэн тохиолдолд 70593876, 70593701, 89025901, 95955901 дугаарын утсанд мэдэгдэнэ үү? МХС ХХК-ийн Дундговь аймгийн газар***
- ***Яаралттай малчин ажилд авна. Утас: 98124990***
- *** Фургон машин болон мотор зарна. Утас: 88655983***
- ***Цэцийн шигшсэн нүүрс шуудайгаар зарж байна. Үнэ 12000т: хаяг: Мандалын2-13-т. Утас:88598788 хүргэлт 5аас дээш үнэгүй***
- ***Таксиний эрхтэй Матиз зарна. Утас: 88268401***
- ***1-2 өрөө байр яаралтай түрээслэж сууна. Утас: 89999101***
- ***Аймгийн төвд гал тогоо нь тусдаа нэг өрөө байр яаралтай зарна. Утас: 98209590, 99109518***
- +**Цэцийн шигшсэн нүүрс шуудайгаар зарж байна. Үнэ12000 т хаяг: Мандалын2-13т утас: 88598788 хүргэлт 5-аас дээш үнэгүй***
- ***Аргал, хѳрзөн авна. Утас. 85112290, 86575714***
- ***Түлшний мод байнга хөрөөдөж байна. Гагнуур хийнэ. Хайч хутга ирлэнэ. 3*4 харьцаатай шинээр барьсан ,орос төмөртэй амбаар зарна. Үхрийн аргал машинаар (пронтер) зарна. Утас: 88593484. 85753484***
- ***Спорт заалны урд талын 10-р байранд 53,4м2 3 өрөө дулаахан байр зарна. Утас: 89051878***
- ***Арьс элддэг машин авна. Утас: 99966637***
- ***Хашаа, байшин авна. Утас:80080815 1***
- ***Малын хороо, байшин сууц барих төмөр замын дэр мод зарна. Аймагт. ( 2метр70см урттай 28см өргөн 20см зузаантай ) Утас: 80110609***
- ***Нисэхийн баруун талд гэрчилгээтэй 5 айлын газар зарна. Утас: 89909061***
Тавантолгойн цахилгаан станцыг төрийн өмчийн хөрөнгөөр барих шийдвэр гаргалаа
🕔 2020/04/14 19:39
Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан /2020.04.08/-аас гарсан шийдвэрийг Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн танилцууллаа. Тавантолгойн цахилгаан станцыг одоо бэлэн байгаа техник эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/, усны болон нүүрс хангамж, дэд бүтцийн холболт, байгаль орчны судалгаануудыг үндэслэн байршлыг өөрчлөхгүйгээр төрийн өмчийн хөрөнгөөр барих боломжтой. Станцын хөрөнгө оруулалт нь "Оюутолгой” ХХК-ийн санал болгож буй саналаас 30 хувь бага, цахилгаан эрчим хүчний өртөг 50 хувь хямд юм. Монгол Улсын Их Хурлын 2018 оны 73 дугаар тогтоолын дагуу Төрийн өмчийн хөрөнгөөр Тавантолгойн нүүрсний ордыг түшиглэн 450 МВт хүчин чадалтай цахилгаан станцыг 2024 он гэхэд ашиглалтад оруулсанаар өмнийн говийн уул уурхайн эрчим хүчний хэрэглээг найдвартай эрчим хүчний эх үүсвэрээс хангах, цахилгаан станцын үйл ажиллагааны гол зардал болох нүүрс тээвэрлэлтийн зардлыг хэмнэх, цахилгаан дамжуулах агаарын шугамын алдагдлыг бууруулах, төслийн эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, зэрэг олон талын ач холбогдолтой юм. Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн "Төрийн санхүүжилтээр учраас консорциум орохгүй гэсэн үг. 2018 онд байгуулагдсан гэрээн дээр Тавантолгойн станц байгуулах гэрээний хүрээнд Тавантолгойн цахилгаан станц барих концессын эрх авсан компанитай Оюутолгой ХХКхамтарч хэрэгжүүлэхээр заасан. Харамсалтай нь харилцан ойлголцолд хүрсэнгүй. Станцын өртөг хэтэрхий өндөр, өрийн дарамт үүсэхээр байсан гэдэг шалтгаанаас болоод хэрэгжүүлэх боломжгүй болсон. Эрдэнэс тавантолгой ашигтай сайн ажиллавал боломжтой. Жишээ нь, 2018 оны ногдол ашгийг төмөр замын бүтээн байгуулалтад зарцуулсан. Тэгвэл 2020-2023 оны ногдол ашгаас санхүүжүүлж болно. Бүр хүндрэлтэй нөхцөл байдал үүсвэл бонд гаргаж санхүүжүүлнэ. Санхүүгийн боломжтой бүх механизмыг ашиглана” гэлээ.
Санал болгох
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!