- ***Эрдэнэс таван толгой ХК-ны хувьцааны дансыг Анужин төвийн 1 давхарт байрлаж буй "Гүүдсек" ҮЦК нээн иргэдэд үйлчилж байна. Утас: 80596484***
- ***Нүүдлийн сууц Вагончиг захиалгаар хийж байна. Ирж vзвэл Малчин-3-2-т. Утас: 89259894: 89168699***
- *** Зоогт байрлалтай, гэрчилгээтэй, хоосон хашаа зарна. Утас: 86702557***
- ***Дэлгэрхангай плаза"-гийн 2 давхарт бичиг хэрэг, бэлэг дурсгалын тасагт шинэ бараа ирлээ. Утас: 88932029***
- ***"Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга"-ын уран бүтээлчдийн "БИД МАРТАХГҮЙ" тоглолт 2019.03.11-ний 19.00 цагт тоглоно. Билетын касс: 88176565, 70592393***
- ***МХС ХХК-ийн үйлчилгээнд элдэв\Шилэн кабель, худаг, сувагчлалд халдах, хулгайлах\ зөрчил илэрсэн тохиолдолд 70593876, 70593701, 89025901, 95955901 дугаарын утсанд мэдэгдэнэ үү? МХС ХХК-ийн Дундговь аймгийн газар***
- ***Яаралттай малчин ажилд авна. Утас: 98124990***
- *** Фургон машин болон мотор зарна. Утас: 88655983***
- ***Цэцийн шигшсэн нүүрс шуудайгаар зарж байна. Үнэ 12000т: хаяг: Мандалын2-13-т. Утас:88598788 хүргэлт 5аас дээш үнэгүй***
- ***Таксиний эрхтэй Матиз зарна. Утас: 88268401***
- ***1-2 өрөө байр яаралтай түрээслэж сууна. Утас: 89999101***
- ***Аймгийн төвд гал тогоо нь тусдаа нэг өрөө байр яаралтай зарна. Утас: 98209590, 99109518***
- +**Цэцийн шигшсэн нүүрс шуудайгаар зарж байна. Үнэ12000 т хаяг: Мандалын2-13т утас: 88598788 хүргэлт 5-аас дээш үнэгүй***
- ***Аргал, хѳрзөн авна. Утас. 85112290, 86575714***
- ***Түлшний мод байнга хөрөөдөж байна. Гагнуур хийнэ. Хайч хутга ирлэнэ. 3*4 харьцаатай шинээр барьсан ,орос төмөртэй амбаар зарна. Үхрийн аргал машинаар (пронтер) зарна. Утас: 88593484. 85753484***
- ***Спорт заалны урд талын 10-р байранд 53,4м2 3 өрөө дулаахан байр зарна. Утас: 89051878***
- ***Арьс элддэг машин авна. Утас: 99966637***
- ***Хашаа, байшин авна. Утас:80080815 1***
- ***Малын хороо, байшин сууц барих төмөр замын дэр мод зарна. Аймагт. ( 2метр70см урттай 28см өргөн 20см зузаантай ) Утас: 80110609***
- ***Нисэхийн баруун талд гэрчилгээтэй 5 айлын газар зарна. Утас: 89909061***
Богд хааны төмөр тэмээн сүргийн “үржил” тамга Өндөршил суманд бий
Дундговь аймгийн Өндөршил сумын Орон нутгийг судлах музейд 250 гаруй жилийн түүхтэй тэмээний "үржил” тамга соёлын үнэт өв болон хадгалагдаж байна.
Энэ нь "үржил” хэмээн худам монгол үсгээр бичсэн, 24 см урттай, долоон см өргөнтэй, нэг см зузаантай, нэг кг орчим жинтэй ширмэн тамга юм.
XVIII зууны тэргүүн хагаст Манж нар Зүүнгар(Ойрад)-тай байлдахдаа халх олноос цэргийн хэрэгцээнд төрөл бүрийн олон мянган малыг дайчлан гаргуулж зарцуулж байсан ба үлдсэн тэмээг цэргийн бэлтгэл сүрэг болгож, Түшээт хан аймагт зүүн, баруун хэсэгт "үржил сүрэг” болгон ардуудаар маллуулж байжээ.
Тэр сүргийн зүүн хэсгийг Өндөршил, баруун хэсгийг Хулд, Дэлгэрхангай сумын нутагт маллаж байж. Тэмээг маллуулахаар Ховд, Хэнтий, Говь-Алтай, Төв, Өмнөговь, Дорноговь зэрэг аймгуудаас малчдыг нутаг заан авчирч одоогийн Өндөршил сумын нутагт суурьшуулсан түүхтэй.
Тэмээн сүргийн нэг суурь 10 мянган тэмээтэй байсан бөгөөд маллаж буй айл нэгийг ч дутаалгүй маллах үүрэгтэй. Дутаавал төлдөг хуультай байсан гэнэ. Манжийн хааныг Монгол орноос хөөн явуулсны дараа энэхүү тэмээн сүрэг "Богд хааны төмөр тэмээн сүрэг” болсон аж.
Энэ нутагт Далайн хурал гэж байсан түүхтэй. Далайн хурал алсаараа томгүй, дархан тэмээн сүргийг даган нүүж явдаг хоёр модон дугантай, хэдэн гэртэй, хорь гаруй ламтай, тэмээнийхээ нутгийн гол төвд байрладаг байжээ.
1960-аад оны сүүлчээр тэрхүү Далайн дуганы туурийн хормойн тус газраас Т.Лувсандорж гэх хүн энэхүү тамгыг олж, тус сумын Орон нутгийг судлах музейд хүлээлгэн өгчээ.