ЗАР »
- ***Эрдэнэс таван толгой ХК-ны хувьцааны дансыг Анужин төвийн 1 давхарт байрлаж буй "Гүүдсек" ҮЦК нээн иргэдэд үйлчилж байна. Утас: 80596484***
- ***Нүүдлийн сууц Вагончиг захиалгаар хийж байна. Ирж vзвэл Малчин-3-2-т. Утас: 89259894: 89168699***
- *** Зоогт байрлалтай, гэрчилгээтэй, хоосон хашаа зарна. Утас: 86702557***
- ***Дэлгэрхангай плаза"-гийн 2 давхарт бичиг хэрэг, бэлэг дурсгалын тасагт шинэ бараа ирлээ. Утас: 88932029***
- ***"Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга"-ын уран бүтээлчдийн "БИД МАРТАХГҮЙ" тоглолт 2019.03.11-ний 19.00 цагт тоглоно. Билетын касс: 88176565, 70592393***
- ***МХС ХХК-ийн үйлчилгээнд элдэв\Шилэн кабель, худаг, сувагчлалд халдах, хулгайлах\ зөрчил илэрсэн тохиолдолд 70593876, 70593701, 89025901, 95955901 дугаарын утсанд мэдэгдэнэ үү? МХС ХХК-ийн Дундговь аймгийн газар***
- ***Яаралттай малчин ажилд авна. Утас: 98124990***
- *** Фургон машин болон мотор зарна. Утас: 88655983***
- ***Цэцийн шигшсэн нүүрс шуудайгаар зарж байна. Үнэ 12000т: хаяг: Мандалын2-13-т. Утас:88598788 хүргэлт 5аас дээш үнэгүй***
- ***Таксиний эрхтэй Матиз зарна. Утас: 88268401***
- ***1-2 өрөө байр яаралтай түрээслэж сууна. Утас: 89999101***
- ***Аймгийн төвд гал тогоо нь тусдаа нэг өрөө байр яаралтай зарна. Утас: 98209590, 99109518***
- +**Цэцийн шигшсэн нүүрс шуудайгаар зарж байна. Үнэ12000 т хаяг: Мандалын2-13т утас: 88598788 хүргэлт 5-аас дээш үнэгүй***
- ***Аргал, хѳрзөн авна. Утас. 85112290, 86575714***
- ***Түлшний мод байнга хөрөөдөж байна. Гагнуур хийнэ. Хайч хутга ирлэнэ. 3*4 харьцаатай шинээр барьсан ,орос төмөртэй амбаар зарна. Үхрийн аргал машинаар (пронтер) зарна. Утас: 88593484. 85753484***
- ***Спорт заалны урд талын 10-р байранд 53,4м2 3 өрөө дулаахан байр зарна. Утас: 89051878***
- ***Арьс элддэг машин авна. Утас: 99966637***
- ***Хашаа, байшин авна. Утас:80080815 1***
- ***Малын хороо, байшин сууц барих төмөр замын дэр мод зарна. Аймагт. ( 2метр70см урттай 28см өргөн 20см зузаантай ) Утас: 80110609***
- ***Нисэхийн баруун талд гэрчилгээтэй 5 айлын газар зарна. Утас: 89909061***
Зөгий хүний нүдийг хатгасны дараа юу болдог вэ?
🕔 2021/02/25 13:41
Эмч нар зүүн нүдээ зөгийд хатгуулснаас цагийн дараа эмнэлэгт ирсэн залуугийн багц эмчилгээний явц болон ерөнхий шинж тэмдгийг нарийвчлан тайлбарлажээ. Энэ талаар "The New England Journal of Medicine” сэтгүүлд бичснээр түүний нүд улайж, өвдсөн, хараа нь муудсан учраас түргэн тусламжийн албанд хандсан байна. Түүний эрүүл нүдэнд хийсэн үзлэгээр хараа нь хэвийн байсан ч нөгөө нүдээрээ нүүрэнд нь ойртуулсан гарын хөдөлгөөнийг зөвхөн ялгаж байжээ. Үүний дараа мэргэжилтнүүд хатгуулсан нүдний цөцгийг нарийвчлан шалгасан байна. Ингэснээр зөгийний хатгуур нүдний эвэрлэг бүрхэвчийг хатгаснаар хавагнасан болон түүнийг тойрсон тунгалаг байдал сарнисан болохыг илрүүлжээ. Эм нар мэдээ алдуулж мэс засал хийснээр зөгийний хатгуурыг нүднээс нь гаргаж авсан байна. Мөн нүдний урд хэсгийг цэвэрлэсний дараа эвэрлэг бүрхэвч нь чийгтэй болжээ. Түүнээс гадна антибиотиктой нүдний уусмалаар эмчилсэн байна. Эмч нар түүнд хоёр долоо хоног глюкокортикойдын болон бусад эм уухыг зөвлөсөн аж. Харин гурван сарын дараа эвэрлэг бүрхэвчний хавагнасан байдал арилсан ч хараа нь муудсан байна.
Зөгий болон бусад шавьж хатгасны улмаас нүдэнд учруулсан гэмтэл нь ерөнхийдөө цэцэрлэгт, газар тариалангийн талбай болон дугуйгаар зугаалах үеэр хамгаалалтын нүдний шил зүүгээгүйгээс болдог аж. Мэргэжилтнүүд зөгийд хатгуулсны улмаас гардаг хүндрэлүүд нь түүний хатгуураар дамждаг хортой холбоотой. Мөн нүдэн дэх өнгөгүй шингэнд орсноор нүд улайж, өвдөх, хавдахад хүргэдэг ажээ.
Харин зөгий эвэрлэг бүрхэвчийг хатгаснаар бага зэргийн цочролоос эхлээд сохроход хүргэдэг байна. Түүнээс гадна энэ тохиолдолд учрах боломжтой бэрхшээл нь эвэрлэг бүрхэвч задрах болон нүдний даралттай болж болно гэжээ.
Х.Оюунболд
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
Санал болгох
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!