Зовхи унжих шалтгааныг эрдэмтэд тогтоожээ

🕔 2018/10/12 17:56
 

 

Нас ахихын хэрээр нүдний доод зовхи унждаг гол шалтгаан нь нүдний ухархай дахь өөхний эд ихэсдэгтэй холбоотой гэнэ. Үүнийг Америкийн эрдэмтэд тогтоосон байна.
Нүдний ухархайн өөхний эдийг барьж байдаг таславч унжиж, доод зовхин дор ивэрхий үүссэнээр уутанцар бий болдог гэж гоо сайхны мэс засалчид өнөөг хүртэл үзсээр ирсэн юм. Тиймээс зовхийг татах мэс заслын арга нь энэ таславчийг чангаруулах зорилготой байжээ. 
Лос-Анжелес хот дахь Калифорнийн их сургуулийн эрдэмтэд 12-80 хүртэлх насны 40 хүний нүдний доторх өөхний эдийг соронзон-резонансын томографын тусламжтайгаар шинжилсэн байна. Нас ахихын хэрээр өөхний эдийн хэмжээ томорч, илүүдэл сул өөх нь нүдний таславчийн чанга сулаас хамаарахгүйгээр зовхийг доош нь татдаг ажээ. Судалгааны багийн удирдагч Шон Дарси хэлэхдээ, нүдний таславчийг чангаруулах төдийгөөр хязгаарлалгүй, нүдний доторх өөхний эдийн зарим хэсгийг огтолж авах нь чухал гэдгийг гоо сайхны мэс засалчдад зөвлөж байна. 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!