Байдены нохой гудамжнаас Цагаан ордонд залрах анхны нохой болно

🕔 2020/11/09 14:31

Байдены нохой гудамжнаас Цагаан ордонд залрах анхны нохой болно

 

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулаад буй Жозеф Байдены Мэйжор хочтой нохой эзэнгүй нохойн асрамжийн газраас Цагаан ордонд заларсан анхны нохой болох юм.

"Buzzfeed News” сайтад мэдээлснээр, 2021 оны нэгдүгээр сарын 20-нд болох ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын дараа Цагаан ордонд Байденыхантай хамт хоёр немц овчарк төвхнөх гэнэ. Тэдний нэг Мэйжорыг Байденыхан 2018 онд Дэлавер хотын "Delaware Humane Association” асрамжийн газраас өргөж авчээ.

Ингэснээр эртний уламжлал дахин сэргэнэ гэж тус сайт онцолжээ. Учир нь Цагаан ордны өнөөгийн эзэн Доналд Трамп нохой тэжээдэггүй бөгөөд сүүлийн 120 жилд Цагаан ордон анх удаа дөрвөн хөлт эзэнгүй өнжсөн юм. ХХ зууны АНУ-ын Ерөнхийлөгчид бүгд нохойтой байжээ. Энэ уламжлал анх 1897-1901 оны хооронд Цагаан ордныг тэргүүлж байсан Ерөнхийлөгч агсан Уильям Маккинлигээс эхлэлтэй. Тэрбээр тахиа, хоёр муур, "Вашингтон Пост” хочтой тотьтой байсан аж.

https://news.zindaa.mn/3goe

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!