Миний хайртай банхарууд

🕔 2016/11/21 18:01
 

 

 
Сургуульд байхдаа би ийм нэг үлгэр сонслоо.

 

Тэнгэрийн орноос нохойг хүний ертөнцөд буулгахдаа өөрөө будаа ид, эзэндээ аагийг нь идүүл гэж хэлээд явуулсан юм байна. Нохой замдаа нэг бутанд бүдэрч ойчоод өнөө хэлснийг нь мартаж, өөрөө аагийг нь идье гэж сольж хэлсэн гэнэ. Түүнээс хойш нохой бутанд хорсож дандаа дээр нь шээдэг болсон гэнэ. Энэ үлгэрийг уншсанаас хойш нохойд илүү хайртай болсон юм.

Дээр зууны наян хэдэн оны үед би гэртээ хариад байсан юм. Ээж нагац өвгийг эргэхээр очиход нагацын нохой гөлөглөөд байсанд таарч ээж нагацаас хоёр гөлөг авах гэхэд нагац:

- Төрхмийн гэрээсээ нохой авдаггүй гэсэн яриа байдаг ч хүнийг нь авч болоод нохойг нь яагаад авч болдоггүй юм гээд хоёр гөлөг өгч явуулав. Ингээд манайх хоёр сайхан улаан нохойтой болсон юм. Би тэр хоёр гөлөгөндөө Нисгэ, Жиргээ хэмээх нэр хайрлаж, хожим нь сайн хоточ нохой болсон билээ.

Нисгэ Жиргээ хоёр маань оройн хоолоо идээд дуусвал шууд хонины хотны цаад захад хэвтэнэ. Айлын үхэр малыг гаднаа ирүүлнэ гэж гонж. Нэг зуны шөнө хонь салхидаад явчхав. Би хонио эрээд олохгүй, алсын чимээ чагнасанд хонины майлах дуун сонстохгүй. Их холоос Нисгэ Жиргээгийн минь хуцах дуун сонсогдлоо. Би гайхаж юу болов гээд нохойнхоо хуцах дуугаар хүрээд очвол хоёр нохой маань хониныхоо захад байлаа.

Ерэн хэдэн онд би гэрлэж өрх салж гарахад, ээж төрхмийнхөө нохойн удмаас нэг улаан гөлөг өгч билээ. Би түүндээ Бамбар хэмээх нэр өгсөн юм. Миний Бамбар ч хоточ мөртөө зуудаг.

- Хуучны тэр ноход дөрвөн нүдтэй цагаан халтар, улаан халтар, улаан, хар, цагаан, шар хөх зэрэг зүсмийн өндөр үстэй, бүдүүн бүдүүн биетэй, бяруу шиг монгол нохой хөдөө нутгаар цөөрчээ.

 

Солонго

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!