НОХОЙН ХОНШООР ЭРЭЛТ ИХТЭЙ БОЛСОН ГЭНЭ

🕔 2019/01/14 16:01
Нохой устгана гэдэг аль ч суурин газрын хувьд "Шүдний өвчин" болсон ажил байлаа. Яагаад гэхлээр "Нохой алах нүгэл" гэж үздэгээс энэ ажлыг хийх "Зоригтон" тэр бүр олддоггүй. Гэтэл хот, суурин хэсч нохой устгах ажил сураглаж явдаг, тэр нь тухайн хүний хувьд "Нүгэл" биш, томоохон бизнес болдог хүмүүс байна.  Тэд аль болох бүдүүн, биерхүү нохойг устган хөлдөөгөөд хоншоорыг тас цавчин ууталж авдаг нь ажлын хөлснөөс гаднах том орлого гэнэ. Дундговь аймгийн төв Мандалговьд энэ ажлаар ирсэн хүмүүс энэ бизнесийнхээ нууцыг "Соёог нь аваад   хил гарган  чонын соёо гэж өндөр үнээр худалддаг" хэмээн задруулсан байна.

НОХОЙН ХОНШООР ЭРЭЛТ ИХТЭЙ БОЛСОН ГЭНЭ

 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!