"ДАВШИХ ЗАМ" ХОРШОО "БУЯНТ ХАЙРХАН" НЭРЭЭР ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ

🕔 2020/11/09 11:27
Дундговь аймгийн Гурвансайхан суманд "Давших зам" нэртэй Хөдөө аж ахуйн нэгдэл байсныг ахмад үеийхэн андахгүй. Харин энэ нэрийг уламжлан авсан "Давших зам" хоршоо мандаж буурсаар өр ширэндээ баригдан үйл ажиллагаа нь бүрэн зогссоныг 7 жилийн өмнө малчид Д.Мөнхтайванд санал тавин нутгийн олноо "Мөнхөө лам" хэмээн нэрлэгдсэн түүнийг даргаараа сонгосон байна. Энэ хоршоо 2013 оноос эргэн сэргэн малчид ч урам зоригтой дэмжиж гишүүн бүр 150000 төгрөг хоршоондоо хандивлан 30 сая төгрөг төвлөрүүлэн, дээр нь хоршооны дарга хувиасаа хөрөнгө оруулан үйл ажиллагаагаа явуулж эхний таван жилийн хугацаанд өр ширийг бүрэн дарж, ашигтай ажилласанаар 200 шахам гишүүн бүрдээ 265000 төгрөгийн ашиг хуваарилан олгосон нь нийт 53 сая төгрөг болсон байна. Түүнчилэн ажлын үр дүнг харгалзан 22 малчинг ОХУ-ын Улаан-Үд хот, Итгэлт хамбын дацанд, 10 малчинг БНХАУ-ын Манжуур хотод хоршооны зардлаар аялуулав. Анх уул хоршоог хүлээн авахад өнгө зүсээ алдан шувууны үүр болон хаягдсан хоёр барилгын нэгийг зочид буудал, нөгөөг дэлгүүрийн зориулалтаар тохижуулан цэвэр ус, бохирын болон дулааны шугамд холбон боловсон 00 тавьж байнгын ажиллагаатай болгожээ. Ингэснээр тус хоршоо аймагтаа байтугай улсдаа дээгүүр яригдах үлгэр жишээ болсон амжилтаар хоёр жилийн өмнө таван жилийн ойгоо нижгэр тэмдэглэсэн байна. Өнгөрөгч Пүрэв гарагт "Давших зам" хоршооны бүх гишүүдийн хуралтай гэж сонсоод хориод жилийн өмнөх дүр зургийг мэдэх тул хэрхэн өөрчлөгдөж хөгжиж дэгжсэнийг үзэхээр хожимдон барин хүрч очвол "SSS цогцолбор"-ын их танхимд гишүүд хөл тавих зайгүй пиг дүүрч хоршооны нэрийг солих, эсэх дээр ширүүхэн маргаан болж байх юм. Төвөөсөө хэдэн арван км-т нутагладаг, зарим нь отор нүүдэл гээд аймаг хошуу алгасан нүүсэн малчид өвөл хаяанд ирсэн энэ үед ингэтэл цугларсныг хараад мэл гайхлаа. Өмнө нь хоршооны үндсэн тайланг сонсож үйл ажиллагааныхаа үр дүнг сайшаасан байна. 216 малчин өрх гишүүн нь бол өчнөөн олон айл өрх, тэр ч бүү хэл аминдаа малгүй шахам өрх ч гишүүнээр элсэх өргөдөл хүсэлтээ гаргасаар байгаа гэнэ. Гэвч хоршооны гишүүн бүр үйлдвэрлэгч байна гэсэн шалгуураар элсэлтийг түр зогсоож шалгуураа өндөрсгөөд байгаагаа саяны сонгуулиар АН-аас нэр дэвшин сумын ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдоод байгаа Д. Мөнхтайван дарга өгүүлж байна. Гишүүн малчид нь малынхаа чанарыг сайжруулж ашиг шимийг бүрэн авч хоршоогоороо дамжуулан үндэсний үйлдвэрт тушаах үүрэг хүлээдэг. Тиймээс мах бэлтгэлийг гэхэд Махмаркет компанийн үнээр сумандаа авч хүргэдэг, бусад бүх төрлийн түүхий эдийг ч газар дээр нь үйлдвэрүүдэд шууд тушаах үнээр нь авдаг тул малчид хот хүрээ явах, ченжүүдийг царайчлах элдэв зардал чирэгдэлд өртдөггүй. Түүхийг сөхөж засаг захиргааны хуучин тогтолцооны үед Засаг ноёны тахилгатай байсан "Буянт хайрхан" уулын нэрийг хоршоондоо өгөх саналыг гишүүдийн олонхи дэмжсэн нь энэ хурлын нэг шийдвэр байлаа. За тэгээд цааш нь "Азтан тодруулах" ээлжит үйл ажиллагаа үргэлжиллээ. Энэ нь тогтсон дүрэмтэй, дүрэм ёсоор дөрвөн баг бүрээс тав, нийт 20 азтанг сугалаагаар тодруулах, ингэхдээ энэ сугалаанд хожсон, хожоогүйгээс үл хамааран бүгд супер сугалаанд оролцох эрхтэй. Энэ супер сугалааны хоёр мотоцикль ч хурлын танхимд сойлттой аз нь алгандаа багтсан эзнээ хүлээн сэрийтэл зогсоно. Хорин азтан нь 2 нүдний дуран 4, Хүр хорхойн шүлсээр нэхсэн торгон хөнжил 4... гэхчилэн таарсан хонжвороо авлаа. Супер сугалааны хоёр мотоциклийг хожсон эзэд ч хилээр оруулсан гаалийн бичиг, эдний хоршоонд худалдсан "Эко малчин" ХХК-ны баталгааны бичиг бүхий мотоциклио хамт олныхоо нижигнэсэн алга ташилт дор хүлээн авлаа. Азын сугалааны хонжвор тохируулах ажиллагааг хөөрч догдлон дэмжсэн гишүүд залгуулаад хоёр цаг үргэлжилсэн концертыг сонирхлоо. Энд уригдсан Монгол улсын гавьяат жүжигчин Д.Баасанжав "Дунгаамаа" Ундармаа"... гээд зөндөө олон дуугаар ая дуугаа өргөн өөрийн дуулсан ардын болон зохиолын дууны цомгийг зарим хүнд гардуулан зарим малчдыг тайзан дээр гарган хамтран дуулж хөгжөөн дээр хөгжөөн нэмсэн бол "Таван эрдэнэ" "Малчин заяа" "Мянгат малчин" зэрэг малчдын тухай дуугаараа олны танил болсон дуучин, Соёлын тэргүүний ажилтан Ч.Алтантүлхүүр, Сүүлийн үед нэрд гарч яваа "Дуурьсал" хамтлагийн дуучин, Соёлын тэргүүний ажилтан Д.Нямжаргал нар хэдэн цагийн турш дуулсан төдийгүй орой нь шөнө дөл болтол малчин залуустай хамт дуулан бүжиглэж нэгэн оройг дуутай, хууртай, инээд наргиантай хөгжилдсөнөөр энэ өдрийн хөтөлбөр өндөрлөлөө. Маргааш нь "Давших зам" хоршооны ажилтнууд Улаанбаатар хот, аймгийн төвөөс ирсэн зочдоо Их газрын чулууны байгалийн цогцолбор газартай танилцуулж "Задгай театр"-ын тайзан дээр дуулцгаан хийморио сэргээн эерэг сайхан эрч хүч авч "Уяхан замбуу тивийн наран" хөшөө цогцолборын дэргэдээс зочдоо үдлээ. "Буянт хайрхан" нэрээр цаашид улам бүр мандан бадарч алдар суу нь түгэх энэ хоршооны гишүүн бүрийн ажил үйлс өөдөө байх болтугай.
С.ПҮРЭВСҮРЭН

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!